Хүүхдийн курс : Art Excel (8-12 нас)

Хүүхдийн курс нь хүүхдүүдийг идэвхжүүлэх, урам зориг өгөх, авьяас билгийг нь хөгжүүлэх, стресс, ядаргааг нь гаргах, хүний үнэт зүйлсийг дэмжих, хөгжүүлэх зэрэгт чиглэсэн бие болоод оюуныг хамарсан хичээл юм.


Хүүхдүүд тоглоом наадам, инээд хөөр бусад олон процессоор дамжуулан яаж бусадтай хуваалцах, бусдыг энэрч хайрлах, сурах, тоглохоо зөв зохицуулах, өөртөө итгэх итгэл, нөхөрсөг байх, хүлээн зөвшөөрөлт, үнэнч байдал, хүн хүндлэл, байгаль дэлхий, хүрээлэн буй орчинтойгоо нэгдмэл мэдрэмж зэрэг хүний үнэт зан чанарыг өөртөө төлөвшүүлдэг. Ямарч орчинд өөртөө итгэлтэй, тайван байж, өөрийгөө илэрхийлэх чадварт суралцана.


Мөн хөнгөн иог, үр нөлөө сайтай амьсгалын дасгалуудин тусламжтай айдас, сэтгэлийн түгшүүр, зовнил, гутрангуй байдал, уур уцаар, зөрүүдлэх, түрэмгий байдал, ичимхий зэрэг сөрөг сэтгэлийн хөдөлгөөн, зан чанараа өөрчилж чадна.


Дасгал, бясалгалаар хүүхдийн нуугдмал потенциал, чадварыг нээх нь хичээлийн гол зорилго юм. Хүүхдийн курс нь зөв цэгцтэй сэтгэх, сэтгэлийн хөдөлгөөнөө удирдах, ой тогтоолт сайжруулах, анхааралаа төвлөрүүлэх, манлайлан удирдах чадварыг дээшлүүлж бага насны хүүхдийг хөгжүүлж өгдөг.