Аюурвэдийн тухай

Эмчилгээ нь зөв хооллох, амьдралын хэв маяг өөрчлөх, ургамалын гаралтай эм, бариагаар биес хор гаргах, амьсгалын болон биеийн дасгал юм. Энэ аргууд нийлж эмчилгээ болно. Аюурвэд хүний биеийн аль нэг эрхтэнг биш цогцоор авч үзэн эмчилдэг. Хий, шар, бадгана тэнцвэртэй байвал бие эрүүл байна. Тэнцвэргүй бол бид бүх түвшиндээ эмгэг олж бие өвдөж эхэлдэг. Бүх төрлийн ургамлын гаралтай Шри Шри Амьдрах Урлаг Аюурвэдийн эм болон биеэс хор гаргаж эмчилэхэд туслах 3 төрлийн бариаг танилцуулж байна.

Abhyanga - Абьяанга

Абьяанга нь бүх биед тосоор хийх бариа: Бид айх үедээ мөрөө, сэтгэлээр унах үедээ цээжээ хавчдаг. Гүн хямралд орвол зүрх ходоод өвддөг. Хүн бол сэтгэлийн хөдөлгөөний цогц болсон байдаг. Үүнийг бусдын тусламжтайгаар бариа хийлгэж биес сэтгэгдэлийг арилгадаг. Бариа хийлгэхэд өвчтэй байх албагүй эрүүл байсан ч бие дээр сэтгэгдэл хуримтлагдсан байдаг. Бүх насны хүнд хийнэ.

Ач холбогдол: Хий, шар төлөв хямарсан хүнд маш сайн мөн бадгана хямралтай үед хийнэ. Хямралыг тэнцвэртэй болгоно, биеийн ерөнхий байдал сайжруулна, хүүхдэд тэжээл, эрч хүч өгнө, бусад хүний өвдөлт намжааж, залуужуулна, биеийг бүхий л түвшинд хоргүйжүүлнү, хөгширөлтөөс урьдчилан цэргийлнэ, хараа сайжруулна, сэтгэлийг амрааж оюн ухааныг сайжруулна, нойр сайжирна, арьс чангална, булчин суллана, цусны эргэлт сайжирна, оюны бүхий л цочролыг даван туулахад туслана. 1 удаа болон курсээр хийлгэж болно. Курс нь 3-7 удаа хийнэ.

Shirodhara - Широдара

Толгойн тосон бариа: Бүх насны хүнд хийнэ. Хий, шар хямралтай хүнд хийнэ. Хий хямралтай үед илүү сайн. Абьяанга, Широдараг хамтад нь хийлгэвэл үр дүн сайтай.

Ач холбогдол: Оюун санааны хямрал, төв мэдрэлийн хямрал, хэт идэвхтэй байх, тайван биш байх үед, нойргүйдэх үед, их бодолтой үед, стресс ихдсэн үед, жирэмсэн үед, үс унахад хийлгэвэл эдгээр хямралыг арилгаж тайвшруулж толгойг цийрэгжүүлж ой тогтоолт сайжирна.

Marma - Марма

Бүх тохиолдолд хийнэ. Абьяанга хийлгээд Марма бариа хийлгэвэл маш сайн зохицолдоно. Биеийн марма цэгүүдийг идэвхжүүлэхээс өмнө хор гадагшлуулах, тэнцвэржүүлэх үйл ажиллагааг хийвэл сайн. Биед маш олон марма цэг байдаг. Янз бүрийн хямрал, эмгэг байдлаас болоод энергийн урсгалын цувгаар урсах энергийн урсгал тасрах, саатах хямрал гардаг. Марма бариагаар блок болсон саатсан энерги тавигдаж идэвхгүй байгаа цэгүүд, эсүүд эрчимжиж эмчлэгддэг. Бүхий л өвчний үед энергийн саатал нөлөөлдөг тул бүх төрлийн өвчний үед марма бариа хийлгээд энерги саадгүй, зөв урсгалтай болгоод эмчилгээ хийвэл үр дүнтэй болно.