Зорилго

Амьдрах Урлагын үндэслэгч Шри Шри Рави Шанкар нь дэлхий дахинд сая сая хүмүүст урам зориг өгч байна. Хүн бүрийн амьдралд өөр өөрөөр нөлөөлнө - оюун ухааны их мастер, бясалгалын багш, хүмүүнлэгийн зүтгэлтэн, энх тайвны элч.

Гучин жилийг дамнан Шри Шри доорх ажлуудыг хийж байна:
  • Хүний үнэт зүйлийг хөгжүүлэх
  • Шашин хоорондын эв нэгдлийг дэмжих
  • Нийгмийн эв нэгдлийг бэхжүүлэх
  • Нийгмийн хариуцлагийг мэдрүүлэх
  • Хүмүүнлэгийн үрийг тарих
Шри Шри Рави Шанкар стрессийг багасгах амьсгалын техник Сударшан Крияг багтаасан тусгай курсуудээрээ дамжин Амьдрах Урлагыг зааж дэлхий дахиныг тойрч байна. Амьдрах Урлагын курс
сая сая хүний амьдралыг өөрчилж чадсан, цаашид ч энэ тоо өссөөр.

Хүмүүс Шри Шри Амьдрах Урлагыг өөрийн биеэр жишээлэн үзүүлдэг хэмээн хэлэлцдэг. Энэтхэгийн Бихар мужид болсон үерийн сэргээн босголтын ажлыг удирдахдаа, муу зуршилд автсан тосгоны залуучуудад нийгмийн хариуцлагыг ухамсарлуулалж, нийгмийн хөгжилд идэвхтэй оролцоход нь туслахдаа, орой бүр сатцан (дуу болон бясалгалын цуглаан) дээр хүмүүстэй уулзаж, тэдний амьдралд тохиолдсон бэрхшээл, асуудлуудад хариулт өгөхдөө ч өөрийн биеэр оролцдог.

Олон улс, үндэстнүүд Шри Шри Рави Шанкарын үгийг сонсож, энх тайвны билэг тэмдэг болгож байна. Шоронд засан хүмүүжигчээс корпорацийн эзэн хүртэл, хөдөөгийн тариачнаас оюутан сурагч хүртэлх бүхий л хүрээний хүмүүсийг хамран, хүний үнэт зүйлсийг хөгжүүлэх, амьдралын чанарыг сайжруулах нь Шри Шригийн гол зорилго.

Шри Шригийн програм, хичээлүүдэд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс мөр зэрэгцэн суух нь ховор зүйл биш. Өөрийн мэдлэг, философоороо хүний үнэт зүйлийг хөгжүүлэн дэмжиж, нэг дэлхийн нэгэн гэр бүл байцгаая хэмээн уриалдаг.

Шри Шри Рави Шанкарын амьдрал бол нэг дэлхийн нэг гэр бүлийг бодит зүйл болгохын төлөөх зүтгэл юм.