Таны итгэл бишрэл хүчирхэг үндэстэй бол байгаль дэлхий ч таныг сонсоно!
Бомбэй, Энэтхэг, 2011.01.15
Ананд Тандав – Орчлонгийн бүжиг цэнгээнд хөл нийлүүл, бас бясалга!
Ариун болоод бүрэн бүтнийг Шива гэнэ. Эсрэг тэсрэгийн туйл анир чимээгүй хийгээд дуу хөгжим, бясалгал хийгээд бүжиг наадмыг амьдралдаа хослуулан нийцүүлсэн үед л төгс байдал бүрэлдэнэ! Одоо бүгдээрээ хэсэг хугацаанд бясалгал хийе. Бясалгал хийх гурван дүрэм бий: Хэсэгхэн хугацаанд би юу ч хийхгүй, би юу ч хүсэхгүй, би хэн ч биш, юу ч биш хэмээн мэдрэх юм. Та хүсч буй зүйлээ бясалгалын дараа бодож болно. Харин бясалгах үедээ хэдхэн минут би ухаантай ч биш, тэнэг ч биш, би баян ч биш, ядуу ч биш, би нүгэлт нэгэн ч биш, буянтай нэгэн ч биш гэж мэдрээрэй. Акинчан, Ачах, Апраяатан!
(20-25 минутын бясалгал, цаг хугацаа ниссэн мэтээр, минут ч хүрэхгүй хугацаанд үргэлжилсэн мэт санагдав)
Йог гэдэг бол юу ч хийхгүй байхын урлаг. Сэтгэлийн амгалан, нам гүн байдлыг йог гэнэ. Йог хийснээр сэтгэлийн амгалан тайван энэ түвшинд хүрч чадна. Биеээр хийх йог нь бадганыг багасгадаг. Аливаа ажил хийхийн өмнө болон дараа нь хэсэг хугацаанд тайвшраад авах нь эрч нэмээд зогсохгүй сэтгэлийн олон үймээн, тогтворгүй байдлуудыг устгана. Сэтгэл тогтворгүй байх нь зовлон, шаналалын эхлэл юм.
Дхяан, Пранаяама, Бусдад үйлчлэх анд саруул оюун ухаан!
Асуулт: Өнгөрсний хойноос уурлах нь ухаантай хэрэг мөн үү?
Шри Шри Рави Шанкар: Өнгөрсний хойноос нэхэж уурлаад танд ямар нэг ашигтай юу? Бизнес сэтгэлгээтэй хүн лав хэзээ ч уурлахгүй!
Муллах Нассүрүдиний тухай нэг түүх байдаг юм. Түүний хүү маш үнэтэй шаазан эдлэл авахаар завдахад нь Муллах алгадаж орхив. Яагаад гэдгийг нь хүү асуутал Муллах хариулахдаа хагарчихсан хойно нь алгадаад ч хэрэггүй болчихно гэж гэнэ.
Болоод өнгөрсөн зүйлийн хойноос уурлах нь тэнэгийн шинж. Хумүүс надаас та уурладаг уу гэж асуудаг юм. Бид юунд бухимдаж уурлах хэрэгтэй гэж? Аль хэдийн болоод дуусчихсан өнгөрсөнд үү?
Тэгвэл яг одоо болж байгаа зүйлд уурлая л даа. Уурыг уураар дарах гэж оролдоно! Ямар их тэнэглэл вэ! Хэрвээ хэн нэгэн хийсэн алдаагаа дахин давтан гаргавал та ууртай дүрийг үзүүлж болно, гэхдээ уурандаа шатаж болохгүй. Арогяа вардхак гусса – Эрүүл уур гэдэг нь усан дээр зурсан зураас тогтох төдийхөн хугацаанд л ургэлжилдэг.
Хэн нэгэн буруу үйлдэл хийсэн байсан ч ууртай дүр үзүүлэхгүй бай гэсэн үг биш. Зөвхөн дүр үзүүл, уурандаа бухимдах нь ухаалаг хэрэг биш. Садхана буюу дасгал нь сэтгэлийг элдэв хямрал, зовнил, тогтворгүй байдлаас хамгаалдаг.
Асуулт: Заримдаа хийж байгаа зүйлд байгаль өөрөө саад бэрхшээл бий болгоод байх шиг санагддаг юм. Хэрвээ тийм бол, эдгээр бэрхшээлийг яах вэ?
Шри Шри Рави Шанкар: Итгэлийг чинь шалгахын тулд байгаль маш олон саадыг тавьж болно. Сацан буюу зөв хүнтэй нөхөр тусална. Зөв нөхөр гэж хэн бэ? Танд урам зориг өгч, асуудал бэрхшээлүүдийг таны бодож байснаас өчүүхэн жижигхэн санагдуулж чадах хүнийг зөв нөхөр гэнэ. Асуудлыг чинь улам томруулан нэрмээс болж буй нэгнийг сайн нөхөр гэхгүй.
Байгаль эх чамайг шалгаж 1000 саад бэрхшээл бэлдсэн байсан ч инээмсэглэн улам хүчирхэг болон хөгжих хэрэгтэй. Энэ нь итгэлийг нэмэгдүүлж, таныг хучирхэгжүүлэх байгалийн нэг арга. Санкалпа итгэл бишрэлийн хүчээр л биелэлээ олдог. Таны итгэл бишрэл хүчирхэг үндэстэй бол байгаль дэлхий ч таныг сонсоно!
Асуулт: Тэнгэрлэгийн ивээл болон амьдралдаа хэрхэн Тэнгэрлэгт талархаж байх тухай ярьна уу?
Шри Шри Рави Шанкар: Аз жаргал ивээлээр ирнэ, баяр баясгалан ивээлээр ирнэ, итгэл бишрэл ч ивээлээр ирнэ. Та амьдралд юу л байна, тэр бүхэн ивээл өршөөлөөр бий болсон. Хамгийн хялбар арга бол Бурханд өөрийн болоод бусдын амьдрал сайн сайхан байгаад нь талархаж байх юм. Өөрийнхөө амьдралыг өөртөө болоод бусдад аз жаргал түгээх анхилуун үнэр мэт болго!
Асуулт: Яаж санкалпагаа биелэлээ олдог болгох вэ?
Шри Шри Рави Шанкар: Гар утаснууд маш хүчирхэг, энэ жижигхэн гар утсаар дэлхийн хаана ч байгаа хүнтэй холбогдож болно. Тэгвэл үүнийг сэтгэсэн таны сэтгэл түүнээс илүү хүчтэй байхгүй гэж үү? Гар утасны долгион тийм их хүчтэй байгаа юм бол таниас цацрах долгион ямар нөлөө үзүүлэх вэ? Нийгмийн, будсын сайн сайхны төлөө тавьсан санкалпа гарцаагүй биелэлээ олно. Сэтгэл зовнилоо орхи, Тэнгэрлэг чамайг халамжилна. Бууж өгч, гэнэн хонгор бай.
Асуулт: Хүн урам зориг авахдаа их амархан, өчүүхэн зүйлээс ч урам зориг авч чаддаг. Харин тэр нь удаан үргэлжилдэггүй. Аливааг хийх урам зоригоо хэрхэн хадгалах вэ?
Шри Шри Рави Шанкар: Битгий хичээ. Өөрийнхөөрөө бай. Баяр баясгалан, аз жаргал, урам зоригыг хадгалаж үлдэх гэж хэзээ ч бүү оролд. Оролдох тусам таниас улам хурдан зугатаана. Энд байгаа бүх эмч нар 3 хүнийг үнэгүй үзэж эмчлээрэй, багш нар 3 удаа үнэгүй хичээл заагаарай!
Асуулт: “Би бүхнийг мэддэг” гэж боддог хүмүүстэй яаж харицах вэ?
Шри Шри Рави Шанкар: Нүүр дүүрэн инээмсэглэ! Эсвэл “Та тэнэг байх эрхтэй” гэж хэлж болно.
Асуулт: Заримдаа бясалгах үед янз бүрийн юм үзэгддэг. Яах ёстой вэ?
Шри Шри Рави Шанкар: Энгийн л нэг бодол мэтээр хүлээж аваад орхи. Уран төсөөлөл хэлбэрээр төөрөгдөл ч бий болдог.
Асуулт: Та хувьсалын тухай Дарвины онолыг яриж чадах уу?
Шри Шри Рави Шанкар: Дашаватарагийн тухай та мартчихсан уу? Дарвины онол түүнээс нэлээдгүй хойно бий болсон ч бас олон учир зүйн дутагдалтай. Одоо тэдгээр алдаануудынх нь тухай судалж байна. Дарвин бол хавтгайгаар сэтгэгч. Куантум физик гэж яригдахаас өмнө эртний Вэдийн судар мэдлэгүүд байсан. Ихэнх эрдэмтэд хавтгайгаар сэтгэгчид байдаг, тэдний хувьд бүх зүйл эхлэлтэй бөгөөд гарцаагүй төгсгөлтэй гэж үздэг. Харин вэдийн ухаантнууд бол бөмбөрцгөөр сэтгэгчид – эхлэлгүй, төгсгөлгүй. Нэгэн бүхэл ертөнц! Энд байгаа бүхий л зүйл өөрийн хэлбэлзэлийг түгээнэ, эдгээр хэлбэлзэлүүд нь бидний эргэн тойронд болж буй бүхнийг бүтээнэ.
Асуулт: Заримдаа би тодорхой нэг дүрд хувирдаг, тийм л байх ёстой гэсэн дүр төрхөөрөө өөрийгөө хязгаарлачихдаг. Яах вэ?
Шри Шри Рави Шанкар: Таны өөртөө хадгалах хамгийн эхний дүр төрх бол Тэнгэрлэг. Юун түрүүнд та маш гайхамшигтай хүн. Үүний дараа та Хиндүист, Лал, Христиан болон Буддын шашинтан, инженер, багш, эмч, өөр юу ч байж болно. Гэхдээ таны бүх дүрүүд гайхамшигтай ХҮН гэдгийн ард орох ёстой.
Асуулт: Хүүхэддээ хэлж сургах болон хөндлөнгөөс оролцох хоёрын зааг юунд байдаг вэ?
Шри Шри Рави Шанкар: Хөндлөнгөөс оролцож байна гэж бодох хэрэггүй. Ахмадууд зааж сургах хэрэгтэй, хожим тэд өөрсдөө л жаргалтай байна. Тэдний хэлэх үг бүр учир шалтгаантай. Амьдрах Урлагт “Хүүхэдтэйгээ танилцая”, “Өсвөр насныхантайгаа танилцая” гэдэг хичээлүуд байдаг. Хүсвэл энэ хичээлүүдэд хамрагдаж болно.
Асуулт: Өөрийгөө тодорхой нэг соёл уламжлалаар тодорхойлох нь хэр ухаалаг зүйл вэ?
Шри Шри Рави Шанкар: Та бол дэлхийн иргэн. Гэхдээ өөрийн гарал угсаа, уламжлалт соёлоо мартах ёсгүй.
Post a Comment