Уур биеийг зовооно...
Ангилал:
Шри Шри өнөөдөр юу хэлэв?
Чин сэтгэлийн эрэлчин бүрийн уур хилэнгээс ангижирч, төгс төгөлдөрийн түвшинд хүрэх эрмэлзэл ихэнхдээ өөрийнх нь сэтгэлийн хөдөлгөөнөөр арчигдан алга болдог. Дотор чинь уур уцаар буцлаад ирэх үед та яах вэ? Магадгүй өөртөө өмнө нь хэдэн зуун удаа уурлах ёсгүйгээ сануулдаг ч, яг уурлаж буй үедээ хянаж чаддаггүй. Уур уцаар яг л дүрэлзэх гал, хуйлрах салхи шуурга шиг эрчилнэ. Сэтгэлийн хөдөлгөөн чинь таны бодол болон өөртөө амласан амлалтуудаас хавигүй илүү хүчтэй.
Уур төрөлх дүрийг чинь халхалж *жинхэнэ чи*-г дүүрэн гэрэлтэхэд саад болно. Хүний ухамсар болоод сэтгэлийн бүтэц нь атомынхтай их төстэй. Эерэг цэнэгтэй протон, неотронууд атомын цөм болон төвд нь оршдог бол сөрөг цэнэгтэй жижиг хэсгүүд цөмыг хүрээлэн оршино. Үүнтэй адилаар хүний ухамсар, сэтгэл, мөн хүний амьдралын бүтцэнд ч бас бүх сөрөг муу зүйлс зах хязгаараар оршдог.
Уур өөрөө буруу, муу зүйл биш, харин уурлаж байгаагаа ажиглаж мэдэхгүй байx нь л зовлон болдог. Зарим үед та санаатайгаар уурлаж буй дүр үзүүлж болно. Жишээ нь: Ээж нь хүүхэддээ үзүүлж буй уур. Хүүхэд өөрийгөө ямар нэг аюултай байдалд оруулавал ээж нь хатуу аашилж, загнаж дүр үзүүлнэ. Уурлаж буй дүрийг гаргах цаг, нөхцөл гэж бий. Харин өөрийн хяналтгүйгээр уурлавал яах вэ? Та бүхлээрээ дэнсэлнэ. Уурлаж дэнсэлснийхээ үр дагаварыг хар даа. Ууртай байх үедээ гаргасан шийдвэр, хэлсэн үгэндээ та хэзээ нэгэн цагт сэтгэл хангалуун байсан уу? Үгүй, учир нь та уурлах үедээ өөрийн ажиглалт, хяналтаа бүрэн алддаг. Хэрвээ та өөрөө мэдээд, бүгдийг хянаж байх үедээ ууртай дүр үзүүлж байгаа бол огт санаа зовох хэрэггүй.
Уур үргэлж ямар нэг болоод өнгөрсөн зүйлийн тухай байдаг. Нэгэнт өөрчилж чадахгүй зүйлийн төлөө уурлах хэрэгтэй гэж үү? Сэтгэл цаг ямагт өнгөрсөн болон ирээдүйн хооронд савчина. Өнгөрсөнд очиход, аль хэдийн болоод өнгөрчихсөн зүйлд уурлана, харамсана. Өнгөрснийг одоо өөрчилж чадахгүйгээс хойш уурлах нь ямарч утгагүй юм. Сэтгэл ирээдүйрүү явчихаар ямар нэг болох эсвэл болохгүй зүйлийн тухай догдолно үгүй бол санаа зовно. Харин сэтгэл маань одоо цагт байхад догдлол, зовнил, уур уцаар бүгд учир утгаа алддаг.
Оюун санааны дасгалууд таныг жижигхэн зүйлд хөндөгдөхөөргүй болоход, өөртөө тайван, амар амгалан байдлаа хадгалахад тусалдаг. Цөхсөн, ядарсан үед, амар амгалан төрөлх дүрээ гээж уурласан үед өөрийн тухай, сэтгэлийн тухай, ухамсарын тухай, төрөлх дүрийн гажуу хувирлуудын тухай бага ч гэсэн мэдлэг ихээхэн тус болно. Хүн бүр адилхан сайхан сэтгэл, ариун журам, ач буян бүхнээр шагнагдаж хайрлагдсан байдаг. Ердөө л үүнийгээ бүрэн мэдэхгүйгээс стресс ядаргаагаар хүрээлэгдэнэ. Бид энэ хүрээлсэн бүрхүүлийг л авчихвал сайхан сэтгэл, ач буян угаас бидэнд бий.
Амьсгалын дасгал, бясалгал нь сэтгэлээ амгалан болгоход маш ихээр нөлөөлнө. Амьсгалтайгаа танилцаж, амьсгалын тухай мэддэг байх нь өөрт хэрэгтэй юм. Бидэнд мартагдсан чухал зүйлсийг амьсгал маань зааж өгдөг. Сэтгэлийн хөдөлгөөн бүр амьсгалд өөр өөр хэмнэл үүсгэнэ. Амьсгалын хэмнэл бүр ямар нэг сэтгэлийн хөдөлгөөнтэй холбогдоно. Тиймээс, сэтгэлээ шууд хянаж, удирдаж чадахгүй үед амьсгалаар дамжуулан сэтгэлийг удирдах нь илүү хялбар. Бясалгал гэдэг нь болоод өнгөрсөн үйл явдлууд, түүнд харамсах харамсал, уурлах уцаараас өөрийгөө суллахыг хэлнэ. Яг одоо цагийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх, мөч бүрийг бүрэн дүүрэн амьдрах нь бясалгал юм.

Post a Comment