Шиваратрын мэдээ
Ангилал:
Шри Шри өнөөдөр юу хэлэв?
Шиваратри нь Шива бурхны өдөр. Шива нь бясалгалын, сэрж мэдрэхүйн бурхан юм. Шива татва гэдэг нь мэдрэмжтэй, сэргэг байх гэсэн утгатай үг. Тэгэхээр Шиваратри гэдэг нь хувь хүн өөрийгөө идэвхгүй, лазан, хойш суусан бүх нөxцөл болоод шалтгаанаас сэрээх, татаж авах завшаан гэж хэлж болно.
Шиваратри бол унтаад өнгөрөөх шөнө биш, шөнийн турш сэрүүн байхыг хичээх хэрэгтэй. Энэ нь танд юу байна, өөртөө байгаа бүхнээ мэдэх, мэдсэнээр тэр бүхэндээ талархах үйлийг илэрхийлж буй юм. Амьдралыг тань хөгжил дэвшилд хөтөлсөн аз жаргалд талархах, амьдралын гүн гүнзгийг мэдрүүлсэн гуниг зовлонд ч бас талархах. Өөрийгөө ажиглаж, таниж мэдэх, анзаардаггүй байсан зүйлсээ сэрж мэдрэх нь Шиваратрыг зөвхөн Шива бурхны баяр хэмээн ойлголгүй хамгийн зөв өнгөрөөх арга юм.
Хэрэв та сүсэг бишрэлтэй бол Шива бурханд мөргөл үйлдэхийг зөвлөе. Лянхуа суудлаар суугаад амьсгалаа тогтуун болгох үүднээс пранаяама, амьсгалын дасгалууд хийнэ. Тэгээд Дхаяна буюу уншлага номонд даган баяс, төгсгөлд нь өөрөө УМ НАМА ШИВАЯА тарнийг уншаарай. Энэ тарни нь агуу хүчтэй бөгөөд сүсэглэж буй хүн тарнын дуу эгшигт уусан автах учиртай юм.
Шиваратрид шүтэх нь тухайн хүний хүслийг биелүүлэх шидтэй. Жилийн тодорхой өдрүүд, тодорхой хугацаанд хүний сэтгэл оюуны болоод дотоод ухамсрын хүч чадал нэмэгддэг. Ийм цаг хугацаанд хүний юу хүссэн нь биелэлээ олно. Шиваратри бол ийм өдрүүдийн нэг юм. Энэ бүхэн нь эртнээс судлагдсан шинжлэх ухааны ч үндэстэй.
Энэ өдрүүдэд сүм, хийд явах их сайн, гэхдээ та Шива бурхан хаа сайгүй байгаа гэдгийг бас санаарай. Кайлаш (одоог хүртэл Гимлайн уулсд Шива оршин суугаа тухай домог)* гэдэг нь баяр хөөр гэсэн утгатай үг. Тиймээс хаана аз жаргал, баяр хөөр байна тэнд Шива байдаг.
Та саняаса (ертөнцийн аливаа барилдлагаас татгалзан, оюун санааны амьдралын сайн сайхныг бусдад хүртээхийн тулд хамаг бүхнээ зориулан буй бодгаль)* ч байсан, самсара (ертөнцийн амьдралын урсгалыг дагагч бодгаль)* ч байсан Шивагаас хаашаа ч зайлж чадахгүй. Түүний оршихуйг цаг үргэлж мэдрэх нь Шиваратрын мөн чанар юм. Энэ бол жинхэнэ саняаса.
Ямар ч мөргөл бурхан шүтээндээ барих өргөлгүйгээр бүрэн гүйцэд болдоггүй. Шива бурхан их энгийн нэгэн, яг л барчирхан хүүхэд шиг. Түүнд таны өргөх зүйл бол дээрх тарни, дуу авиа. Их энгийн, хялбар боловч маш гүн утга учрыг агуулдаг. Тарнид орсон авианууд нь төрөлх 3 хэлбэр болох хий, шар, бадганд үл автах, бууж өгөхийн илэрхийлэл болдог. Өөрийн амьдралын сайн сайхан бүхнийг бас муу муухай бүхнээ ч Шива бурханд даатгаж үлдээгээд, сэтгэл зовних зүйлгүй эрх чөлөөтэй бол! Хамгийн том өргөл бол та өөрөө юм шүү.
Өөрийгөө өргөн даатгах нь амьдралдаа аз жаргалтай байхын гол түлхүүр. Энэ бүх ажил, амжилтын дараа яагаад та гуниж гутардаг юм бэ? Ихэнх үед хүрэх гэсэн зүйлдээ, бүтээх гэсэн зорилгодоо хүрч, биелүүлж чадахгүй болоод ирэхээр гуниг, зовлон эхэлдэг. Ийм үеүүдэд та хамгийг чадагч Бурханд даатгаж, түүнд бууж өгч байх хэрэгтэй. Хамгийн агуу хүч чадал, эрх мэдлийг Бурханд бууж өгснөөр л та эдэлж чадна. Дусал ус далайг эзэгнэх гэж оролдохтой яг адилхан. Хэрвээ дусал ус ганцаар тасран үлдвэл удалгүй ширгэж алга болно. Далайд нэгдэж чадвал, мөнхөд оршино!
(Дээрх нийтлэлийг Шри Шри Рави Шанкартай хийсэн сонирхолтой ярилцлагаас бэлтгэв. Zeenews сонин)
*Орчуулаx үед хийсэн нэмэлт тайлбар. Энэ жилийн Шиваратри хэзээ болохыг энд дарж харна уу.

Post a Comment