Та хэнтэй хамт байвал тайван байдаг вэ?
Ангилал:
Шри Шри өнөөдөр юу хэлэв?
Та хэнтэй хамт байх үедээ үнэхээр сэтгэл амар, тайван байдлыг мэдэрдэг вэ? Таны хайранд эргэлздэггүй нэгэнтэй хамт байхдаа, тэдэнд хайртай гэдгийг чинь гарцаагүй мэддэг хүмүүстэй хамт байх үед, тийм үү?
Хайранд чинь эргэлздэг нэгэнд та байнга хайртайгаа батлах хэрэгтэй болно, энэ нь нуруун дээрх хүнд ачаа болж хувирдаг. Тэд таныг байцааж шалгааж эхэлнэ, хийж буй үйлдэл болгонд чинь тайлбар шаардана. Хийж, хөдөлж буй болгоноо тайлбарлах нь дарамт болно. Бид тийм ч тааламжтай биш байдаг учраас өөрт буй дарамт, бэрхшээлийг нуучихдаг.
Бусдын хийсэн үйлдлийн цаад учир шалтгааныг асуух нь та өөртөө л шударга байдлыг шаардаж байна гэсэн үг. Шударга, эн тэнцүү байдлыг шаардах нь хөндий байдлыг бий болгоно. Бүхий л хүсэл, зорилго чинь илүү ойр дотно болох байхад эсрэгээр та зайг үүсгэдэг.
Та мөнхийн гэрч шүү дээ. Та өөрийн хийсэн үйлдэлдээ хэрхэн гэрч болдог шиг бусдын үйлдэлийг бас гэрчилнэ. Хэн нэгэн танаас хийсэн үйлдэлдээ тайлбар тавихыг шаардах нь танд үл итгэгчийн үүднээс асууж, танд хууран мэхлэгчийн нэрийг тулгаж байгаагын илрэл. Энэ л танд таагүй байдлыг бий болгодог. Бусдаас тайлбар шаардсан ч тэр, бусдад тайлбар өгсөн ч тэр адилхан тааламжгүй байдал бий болно.
Харин хэн нэгэн зүгээр тантай хамт байгаа бол, яг л таны нэг хэсэг мэт байвал танаас юу ч шаарддаггүй. Яг таны нэг хэсэг шиг, гар шиг. Ойр дотно мэдрэмж, хамт гэсэн мэдрэмж нь бүхий л шаардлага, баталгаанаас чанагши байдаг.
Post a Comment