Асуулт: Гүрүжи, бид өөрсдийнхөө мэдрэмжүүдийг үнэн, бодит гэдгийг яаж мэдэх вэ? Бидний оюун санааны замд ахиц, дэвшил гарч буй эсэхийг яаж мэдэх вэ?
Шри Шри: Та мэдэх үү, үнэн зүйлд үргэлж эргэлзэж байдаг. Та сэтгэл санаагаар унасан байна гэдэгтээ хэзээ ч эргэлздэггүй. Та уурлах эсэхдээ хэзээ ч эргэлздэггүй хэрнээ хайрлах болохоор эргэлздэг. Тиймээс хэрвээ та өөрийнхөө мэдрэмжинд эргэлзэж байгаа бол, тэр чинь үнэн гэдгийг мэдэх хэрэгтэй.(инээв !!)
Яаж өөрийнгөө оюун санааны энэ замд урагшилж байна уу, үгүй юу гэдгийг мэдэх вэ; Та илүү энэрэнгүй сэтгэлтэй болж уу гэдгээ хар. Одоо та өмнөхөөсөө илүү тайван амгалан, эрх чөлөөтэй болж чадаж уу, хар. Та эрх чөлөөтэй байгаагаа мэдэрч байна уу, үгүй юу? Өөрлүүгээ өнгийгөөд л ажиглаж хар. Эргэн тойронд чинь өрнөж буй бүхэн танд хэр их зовлон болж байгааг хар. Хүрээлэн болж байгаа болгон таныг өмнөх шигээ зовоож байна уу, үгүй юу? Гадаад үйл явдлууд танд одоо ч төвөг болж байна уу? Болж буй бүхэн танд төвөг, зоблон боллоо ч, тэр зовлон нь хэр удаан үргэлжилж байгааг ахин нэг хар. Өөрөө өөрийгөө хэр хурдан хугацаанд олж авч чадаж байгаагаа хар. Би ингэж бодох ёсгүй шүү, Өө!, Би хэзээ ч сэтгэлээр унах хэрэггүй юм байна! Өөрөө өөртөө хичнээн хурдаар төвлөрч чадаж байгаагаа хар л даа! Хэдхэн минут л төөрөлдөнө, тэгээд эргээд өөрөө өөртөө төвлөрдөг. Өөрийгөө битгий шүү. Өөрийгөө шүүж, үнэлэх хэрэг огтхон ч байхгүй. Та нэг дор сурагч бас шалгагч байж чадах уу? Үгүй, мэдээж үгүй шүү дээ. Та одоо суралцаж байна, тэгэхээр үнэлж дүгнэх ажлыг өөр хэн нэгэнд орхи!! Тэр шийдвэр гаргаг, тэр таныг дүгнэг!! (инээв !!)
Асуулт: Гүрүжи, Би энэ оюун санааны замаар бас нэлээдгүй хугацаанд хичээллэлээ. Гэвч одоо болтол өөрийн шунал хүсэл, аливаад хэт ач холбогдол өгөх сэтгэлээ дарж чадахгүй байна. Хэт шунал, хүсэлгүй сэтгэлийг өөртөө агуулахын тулд би юу хийх хэрэгтэй вэ?
Шри Шри: Үгэнд битгий тээглэ. Энэ бүхэн чинь зүгээр л үгс. Танд хэлэе, хэрвээ та төвлөрч чадвал шунал, хүсэлгүй сэтгэл автоматаар танд бий болно. Зүгээр л төвдөө бай. Та сева, сацан, саданагаа хийгээд л амар, бусад бүх зүйл өөрөө аяндаа байр байрандаа орно.
Асуулт: Гүрүжи, сэтгэл, амин сүнс хоёрын ялгаа юу вэ? Энэ хоёр өөр хоорондоо яаж холбогддог вэ?
Шри Шри: Сэтгэл бол давалгаа, сүнс бол далай шиг юм. Өөр хоорондох уялдаа нь бол, сүнсгүй сэтгэл гэж үгүй, харин сүнс сэтгэлгүйгээр оршдог. Тиймээс бясалгахдаа сэтгэлийг орхиод, бүхнийг агуулсан тэр далайтай нэгдэх. Бүхнийг өөртөө агуулдаг учраас хоёулаа хамт оршиж байна. Сүнс бас сэтгэл. Яг л далай ч, давалгаа ч бас байгаа шиг.
Асуулт: Гүрүжи, Би бясалгал хийх үедээ яг л Бурханд ямар нэг гэм хор хийгээд байгаа юм шиг мэдэрдэг. Сэтгэлд минь би Түүний эсрэг зүйл хийгээд байгаа юм шиг санагддаг. Ийм мэдрэмжнээсээ яж салах вэ? Би юу хийх хэрэгтэй вэ?
Шри Шри: Хэрэв энэ бодол таныг байнга эзэмддэг, үнэхээр толгойноос гардаггүй улиг болсон бол та бясалга. Улам урагшлаад, бясалга. Гэхдээ одоо хийж буй тэр арга замаар биш, энэ нь таныг гэмтээнэ. Гарыг тань гэмтээнэ! Бурхан таны өмнө буй хөшөө эсвэл дүрс барималд оршдоггүй. Бурхан таны зүрхэнд оршдог. Залбирч мөргөснөөрөө Бурхныг хэдхэн мөч л тэр хөшөөнд урьж авчирдаг, тэгээд эргүүлээд бид Бурхныг зүрх сэтгэлдээ хадгалдаг. Яг Ганеша Бурхны баримлыг усанд хийдэгтэй адилхан. Эхлээд бид залбирч, мөргөн Бурхныг тэр барималд шингээн хэсэг хугацаанд түүнтэйгээ жүжиг тоглож дууссан бол өөртөө буцаад ир гэж, бидний зүрх сэтгэлд дахин оршооч гэж Бурханд хэлээрэй.
Тиймээ, хэрэв тиймэрхүү зүйл байнга санагдах болвол, зүгээр л мэдрэмжүүдээ ажигла. Өөртөө юу болж буйг ажигла. Та мэдэх үү, ийм сөрөг зүйлс бас таны юу идэж буйгаас шалтгаалдаг. Энэ бүх Ражисик (шар) шинж тэмдгүүд таны идэж буй хоолноос шалтгаантай. Хоолны дэглэм дээрээ анхаар. Юу идэж буйгаа ажигла. Зарим үед Ражисик хоол, хүнснээс татгалз. Идэж буй хоол, хүнснээс маш их зүйл шалтгаалдаг шүү. Нарада Бхагти судар сонс. Өөртөө баяр баясгалантай, аз жаргалтай бай... Сэтгэл хангалуун бай.
Асуулт: Гүрүжи, ямар ч арга хэрэглэсэн хэсэг зүйлд санаагаа зовоохоо огт болихгүй юм. Бууж өгч, суллаж ч чадахгүй байна. Би яах вэ?
Шри Шри: Яагаад та бууж өгөх хэрэгтэй гэж? Би танд бууж өгөх хэрэггүй ээ гэж хэлэе, энэ бууж өгөх нь хуурмаг зүйл. Та юуг өгмөөр, орхимоор байгаа юм бэ? Бүх зүйл Бурхных шүү дээ. Танд юу байгаа болоод, та юуг бууж өгч, орхихыг хүссэн юм бэ!!?! Энэ бол зүгээр л төсөөлөл. Би үүнд бууж өгмөөр байна, би түүнийг орхимоор байна. Ингэвэл тэнд байхгүй муурыг харанхуй өрөөнөөс барих гэж оролдохтой яг адил хэрэг болно. Тайвшир. Бурхан биднийг бууж өгөөсэй гэж хүсээгүй. Юу бууж өгөх юм бэ? Битгий санаа зов; зөвхөн та өөрийгөө юу ч биш гэдгээ л мэдэр. Тархиндаа буй хүмүүст мэдлэгийн энэ зам их хялбархан шүү дээ. Хэрэв та өөрийгөө хэн нэгэн, ямар нэг зүйл гэж боддог бол, сэрээд хардаа. Та юу юм бэ?!?!?! Та нүүрс-үс, амины хүчил, өөх, таны биеийг бүрдүүлж буй яг ийм эд эс болгон хэдэн сая жилийн өмнө байж л байсан, одоо ч байж л байна, тэгээд та өөрийгөө Батаа, Сараа, Зоригоо гэж нэрлээд л, маргааш гэхэд л энэ хэлбэр дүрс алга болно, ахиад л шинэ нэг хэлбэр үүснэ. Тэгвэл та хаачих вэ? Яг л нэг том тэг (0) шиг алхаж амьдар, гэхдээ үргэлж тооныхоо зөв талд нь бай.
Би хэн ч биш, би юу ч биш. Энэ хоёр "dharanas" буюу ойлголт нь мунхагын ерөндөг юм. Сэрээд, хар!!! Таны хийх ажил ингээд л боллоо.
Асуулт: Гүрүжи, хоёр янзын хүмүүс байдаг гэж ярьдаг. Эхнийх нь мунхагаас гарахын тулд асуулт асуудаг хүмүүс. Хоёр дахь нь мунхагаас гарахгүйн тулд асуулт асуудаг хүмүүс гэж. Би аль хэсэгт нь багтах бол?
Шри Шри: Хамгийн багаар бодоход л та үүнийг хүртэл ойлгочихсон байна шүү дээ!! Өөрийгөө ямар ухаантай гэдгийг хар л даа!!! Зөвхөн ухаантай хүн л ийм юмыг ойлгож чадна. Тэгэхээр та яавч тэнэг биш. Та ухаантай.
Post a Comment