Асуулт: Гүрүжи, байдаг бүх аргаа хэрэглээд ч, яаж ч хичээгээд одоо байгаа хүндрэлээсээ гарч чадахгүй байна. Яах вэ? Надад туслаач?
Шри Шри: Өнгөрсөн амьдралын үйлийн үр эсвэл самскара байж болно. Сева хий. Махаражи саад бэрхшээлийн кармаг (үйлийн үр) сева хийснээр эргэлзээгүй арилгаж чадна гэж хэлдэг байсан. Хэрвээ сева арилгаж чадахгүй бол, саад тотгорыг мэдлэг арилгана. Хэрэв мэдлэг арилгаж хүчрэхгүй бол, Бхагти (итгэл бишрэл) зайлшгүй аливаа саадыг арилгадаг. Гэтэл Бхагти ч тэрхүү саадыг гэтэлгэж дийлэхгүй бол цаг хугацаанд орхичих. Цаг хугацаа аливаа саад бэрхшээлийг гарцаагүй уусган арилгадаг. Гэхдээ бусад бүх боломжыг ашиглаж үзэлгүйгээр, шууд л цаг хугацаанд битгий даатгаарай (инээв !!). Сева хий, мэдлэгээр амьдар, итгэл бишрэлтэй бай, энэ бүхний дараа ч тэр бэрхшээлээ гэтэлж чадаагүй бол зүгээр л цаг хугацаанд даатгаад орхи.
Асуулт: Гүрүжи, яавал үргэлж эрч хүчтэй, баяр баясгалантай байх вэ?
Шри Шри: Үргэлж гэдгийг март. Үргэлжийн тухай бодохоор л хүслэн бий болдог. Хэрэв үргэлж байсан бол та түүнийг мөнхөд энд байсныг мэдэх ч үгүй байсан!! Та усанд шумбаж байлаа гэж бодоё, ус хүйтэн байгаа та уснаас гараад дулаацна. Эргээд та усанд шумбавал ус хүйтэн байгааг мэднэ. Та дулааныг мэдэрсэн учраас түүнтэй харьцуулан хүйтнийг бас мэдэрч байна. Яг л үүнтэй адил.
Тэнгэрлэгт даатгаад орхи. Байгаль эх өөрөө баяр баясгалан, эрч хүч. Хааяа үүл бүрхдэг хэдий ч хэзээ ч алга болчихгүй. Бидний орхихуй бол 'nitya-nutan' (мөнхөд ариун), энэ оршихуй мөнхөд бидэнтэй хамт байна.
Асуулт: Гүрүжи, хүмүүс хэрэв чи Narayana-г (мэдлэгийн Бурхан) дагавал Lakshmi (Эд баялгын Бурхан) дагадаг гэж ярьдаг. Тэгэхээр бид Lakshmi-г дагах хэрэггүй гэсэн үг үү?
Шри Шри: Зарим хүмүүс үүнийг ойлгодоггүй. Би бол Lakshmi-д залбир гэж хэлнэ. Та алинд нь ч залбирч шүтдэггүй хэрнээ ёс үйлдэж дүр үзүүлэн жүжиг тоглодог бол энэ ямар ч хэрэггүй. Ингэвэл та хаана ч биш газар, газардлаа гэсэнтэй адил хэрэг болно!! Би хэлэх байна, 'upasana' (залбирал) үйлд. Хэрэв та залбирдаг бол хаанаас үнэнээс гуйвсан, шударга бус зүйлтэй учрах вэ? Баялгыг битгий буруушаа, баялагт залбир. Санскрит хэлэнд бүх зүйл баялаг гэсэн үг байдаг. Баялаг гэдэг нь зөвхөн мөнгөн тэмдэгт гэсэн үг биш.
Эрүүл мэнд баялаг, ялалт, амжилт баялаг, эр зориг баялаг, эд баялгын Бурханд залбир, тэгвэл та үр дүнг нь хүртэнэ. Та зөвхөн санхүүгийн хүслээ гүйцэлдүүлэхийн тулд л Lakshmi-ийн хойноос гүйдэг. Ур чадвараа ашигла л даа: Итгэл бишрэлтэйгээр залбир. Lakshmi танд ирнэ. Мэдээж хэзээ ч мунхагын саванд ирэхгүй.
Асуулт: Гүрүжи, яагаад бид цагийг бусад хүмүүстэй хамт өнгөрөөхийг хүсдэг юм бол? Хамт баймаар байгаа хүндээ хайртай гэсэн үг үү?
Шри Шри: Хэрэв та хайртай хүнтэйгээ хамт цагийг өнгөрөөхийг хүсдэггүй ээ гэвэл ер бусын хэрэг болох байх. Үүнтэй адилаар, хэрвээ та өөртөө хайртай бол мөн өөрөө өөртэйгөө хамт цагийг өнгөрөөнө. Ингэвэл энэ бясалгал болно. Үнэхээр гайхалтай. Бид бусад бүх зүйлд хайртай, дуртай гэтэл өөрсдөдөө. Дотор амгалан буй тэр нэгэн, түүнийг хайрла, түүнийг тань, мэд. Зарим хүмүүс 'Өө, би ганцаардаад уйдаж байна' гээд ганцаараа 2 цаг ч байж чаддаггүй. Хэрэв та өөрөө өөрөөсөө уйдчихсан юм бол бусад хүмүүст бүр ямар их уйтгартай байх бол!! Та өөрөө өөртэйгөө хамт цаг өнгөрөөж чадахгүй байгаа юм чинь бусад хүмүүс яаж тантай хамт цаг өнгөрөөх вэ? Хэрвээ танд өөртэйгөө өнгөрөөх цаг байгаа бол би таныг азтай гэж хэлэе. Та сэтгэл хангалуун байх болно. Хэрэв та үүнийг мэдэрч чадвал энэ дэлхий дээр таныг донсолгож, нулимсыг тань урсгаж чадах ямар ч хүч үгүй. Ингэвэл bhakti бий болно, mukti бий болно, moksha эхэлнэ. Ганцаараа хоёрхон цагыг өнгөрөөж чадахгүй гэж үү!! Эхлээд найзууд руугаа мессэж бичнэ, тэгээд найзууд руугаа залгаж эхэлнэ, ярина, амрахаа мэдэхгүй ярина. Өөрөө өөрийгөө тань.
Асуулт: Гүрүжи, миний сэтгэл хаа сайгүй тэнэх юм аа. Би яаж бясалгах вэ?
Шри Шри: Саваа мод аваад сэтгэлээ нэхэж хөө. Хаашаа ч явсан дага. Хэрэв сэтгэл чинь Гоа явбал, Гоад очиж үлдэж хөө. Хэрэб сэтгэл чинь Багануур орвол, тэнд нь хүртэл дагаж хөө, Бэлхи орвол, тийшээ нь ч бас дага. Сэтгэл чинь Багдад орвол, Багдад хүртэл араас нь дага.... Мөрдөж мөшги, мөрдөж дагасаар л бай, сэтгэл чинь бүр залхаад, ядраад ирэхийн цагт өөрөө чам дээр ирээд хөлд чинь унахвий. Тийм ч учраас Патанжали бүх зүйлийг бясалга гэж хэлсэн байдаг. Бүх л махбод, хүсэл шуналаас ангид бүх л мэргэд гэгээнтнүүдийг бясалга. Хүсэл, шуналаас ангид ямар ч мэргэдийг бясалгасан та гүн бясалгаж чадна. Та сацанд сууж байхдаа ч бясалгаж байдаг. Гэхдээ зарим үед өөрөө сацанд сууж байгаа боловч та тэнд 100% байдаггүй, тааж ширтээд л, гэрлийн чийдэн тоолоод л, тийшээ ч нэг хараад, ийшээ ч нэг хараад. Та өөрөө өөртөө сонирхол төрүүлэх хэрэгтэй, өөрөө өөртөө шим шүүсийг бий болгох хэрэгтэй. Энэ бүхэн аль хэдийн танд байгаа л даа, та цаадхийг л харах хэрэгтэй гэсэн үг. Шим шүүсийг өгөх нэгнийг олж хар. Би хийх ёстой гэж битгий бод, би танд хэлэе та юу ч хийх хэрэггүй, бүгд таны төлөө шатах болно. Та тэр бүхнийг асаах хэрэггүй. Хэрэв та Ганга мөрөнд орж байгаа бол шүршүүрт орох шаардлагүй шүү дээ. Та Ганга мөрөнд шумбаж байж яагаад цорго, шүршүүр хэрэгтэй гэж? Хичээл зүтгэлээ бүгдийг орхи. Би юу ч биш, би юу ч хүсэхгүй байна гэдгээ л мэдэр. Үүнийг бас цаг үргэлж битгий бодоорой, мөн л бясалгахад саад болно. Ийм ч учраас Ади Шанкарачаряа би бол хоосон гэж бодох нь ч бас тэнэг хэрэг гэж хэлсэн байдаг.
Асуулт: Гүрүжи, Надад дуугаа хураах маш сайхан байсан. Амар амгаланг мэдэрч чадсан. Хэрвээ би ийм хэлгүй болчихвол 'moksha' болж чадах уу?
Шри Шри:( Инээд!!!) Өө, Бурхан минь, Ямар нэг сайхан зүйл олчихвол тэрийгээ л хийсээр байх уу? Энэ дэлхий дээр бүгд гэгээрсэн гэх маш олон хэлгүй хүмүүс бий. Манай орны хувьд хэтэрхий их байгаа нь асуудал болчихсон. 12 жилийн турш дуугаа хураасан хүмүүс ч байна. Энэ удаан хугацааны дараа тэдний дууны хайрцаг ажиллахаа больчихсон, бүр хатаж агшаад эдгэрсэн бололтой байсан. Тэд бүр ярьж чадахаа больсон. Бурхад танд энэ зэмсгийг өгсөн, түүнийг нь хэрэглэ. Үгүй бол, зэвэрч хэрэггүй болно. Гэхдээ хэт их битгий ярь, хэт бага ярих ч бас хэрэггүй. Хэрвээ таны хэлэх үг баяр баясгалан, аз жаргал, тайвшралыг авчрах бол та маргаангүй ярих хэрэгтэй. Дуу хураалт бас их чухал. Багадаа л гэхэд жилд 2-3 удаа дуугаа хураах нь сайн. Биднийг илүү их зоригтой, илүү их чадалтай, илүү их авъяаслаг, чадварлаг болоход дуу хураалт тусална. Тиймээс хоёуланг ни хий, дуугаа хураа бас ярих үедээ ч ярь. Хэрэв та 24 цагийн турш яридаг бол бүтээлч чанараа алддаг гэдгийг санаарай.
Post a Comment