Электрон Сацан 3
Ангилал:
Шри Шри өнөөдөр юу хэлэв?
Асуулт: Аль нь илүү чухал вэ? Мэдлэг үү эсвэл итгэл бишрэл үү?Шри Шри: Энэ хоёр гар гараасаа хөтлөлцөн явдаг. Сандалтай адилхан... сандалыг нэг хөлнөөс нь татахад бусад хөлнүүд нь ч бас хамт татагдана. Мэдлэг итгэл бишрэлийг бий болгодог. Итгэл бишрэл мэдлэгийг бий болгодог.
Асуулт: Та яаж өдөр тутмынхаа амьдралтай энэ оюунлаг, оюун санааны амьдралыг хослуулдаг вэ?
Шри Шри: Хамгийн эхний алхам бол оюунлаг амьдрал нь таны өдөр тутмын амьдралаас ангид зүйл гэж бодохгүй байх. Өдөр тутам үргэлжилж буй амьдралаас чин өөр зүйл ер биш. Тиймээс ихэд хичээл зүтгэл гарган оюунлаг байдлыг өөрийнхөө амьдралтай хослуулах гэж оролдох хэрэггүй. Таны амьдрал оюун санаанаас холуур тойрч гарна, үүнээс холуур амьдарна гэж хэзээ ч байхгүй. Энэ бол зөвхөн ажиглаж мэдрэх тухай л асуудал юм.
Асуулт: Хэрэв бидний дотор Шива оршдог юм бол яагаад бид муу юм хийдэг юм бэ?
Шри Шри: Таныг муу зүйл хийж байх үед Шива унтаж байдаг. Дараа нь Шива сэрчихээд "Битгий санаа зов. Урагш тэмүүл. Бүх зүйл сайхан болно " гэж хэлдэг. Шива танд цааш алхах хүч чадал, идэвхи санаачлага, энерги, эрч хүчийг чинь буцааж өгдөг.
Асуулт: Худалдаа наймаа, бизнессийн салбарт бол зөвхөн ашиг хонжоо олох, авах тухай боддог. Харин оюун санааны зам бол аливаа бүхнийг бусдад өгөхийн тухай байдаг. Энэ нэг туйлаас нөгөө туйл руу яаж шилжэх вэ? Өгөх биш авснаараа гэм хийсэн мэт энэ мэдрэмжээс яаж зайлах вэ?
Шри Шри: Оюун санааны замд ч бас авна шүү дээ - Бусдыг аз жаргалтай байгааг харах төдийд л та өөртөө маш их аз жаргалыг авна. Тиймээс та өөрийгөө буруутай гэж бодох хэрэггүй. Бизнессийг толгойгоороо хийдэг - багыг өгснөөр ихийг авах. Харин оюунлаг замаар зүрхээрээ явдаг - ихийг өгч, өчүүхэн багыг авах. Хэзээ ч бизнессийг зүрхээрээ бүү хий, оюун санааны замаар толгойгоороо бүү яв.
Асуулт: Хүн бүхэн л хэдий чинээ оюунлаг байна төдий чинээ 'сайн хүн' байж чадна гэж ярьдаг. Би яаж илүү оюнлаг болох вэ?
Шри Шри: Ганц энэ асуулт чинь л хангалттай. Цаг хугацаа өнгөрөх бүр танд олон сайхан санаа төрнө. Би яаж илүү хэрэгтэй байх вэ? Би яаж илүү оюнлаг байх вэ? Яг энэ асуулт чинь, энэ мэдэхийг хүссэн хүсэл чинь л хангалттай.
Асуулт: Сэтгэл татагдах, хүсэл болон сэтгэлийн ээдрээний тухай. Сэтгэлийн ээдрээ болон сэтгэл алдрахаас яаж зайлсхийх вэ?
Шри Шри: Та бол энерги, эрчим хүчний ундарга. Энэ эрчим хүч сэрж, идэвхжсэн үед хүн аливаад сэтгэл татагддаг. Энэ бол зүгээр л электрон соронзон энерги. Нэг л энерги биеийн өөр хэсгүүдэд (7 хүрд) өөр өөр амт, өөр өөр өнгөөр илэрхийлэгдэнэ. Сэтгэл татагдсан нь хэдий чинээ хурдан биелэнэ, амьдралд хайр болон цэцэглэдэггүй. Сэтгэл татагдсан нь хүрэхэд, биелэгдэхэд их хэцүү, өөрөөс хүч чармайлт шаардахаар бол энэ нь аажимдаа хайр болон хувирдаг. Энэ хайр нь бүрэн боловцорч гүйцсэн тэр үед аливаа нөхцөл, элдэв болзолоос ангид хайр болж чаддаг. Аливаагаа бүрэн зориулж чадсан, итгэж биширсэн, юунд ч үл хязгаарлагдах хайр болон хувирна.
Хайр хүсэл хоёр хамт явдаг. Сэтгэл татагдан, хайрласныгаа хүсэхгүй бол, хүслийг нь огт алга болгочихвол аяндаа хайр нь ч бас мөхнө. Тэгвэл хүслийг хэрхэн хэмжээнд нь байлгах вэ? Төвдөө бөйж, өөртэйгөө хамт байснаар. Хэн нэгэнд ухаанаа алдталаа автах, сэтгэл алдрах хэрэггүй. Цаад хүнд ч энэ нь хэтэрхий их зүйл болно. Хүнд өөрийн ухаанаа алдтал автах нь эргээд сэтгэлийн будлиан ээдрээ болдог. Хэрэв нэгэн чигт хоёр шулуун праллелаар үргэлжилвэл уг хоёр шулуун үргэлж хамт праллел байх болно. Харин зөвхөн бие биедээл анхаарч, хэт ач холбогдол өгвөл 2 шулуун биестэйгээ уулзаж, нэгэн цэгт оргтлолцоод түүнээс цааш эсрэг зүгт үргэлжилнэ. Ингээд сэтгэл татагдсанаар хоёр хүн уулзан учирч дараа нь салж хагацдаг. Харин хамтын нэгэн зорилготой бол биесдээ татагдсан сэтгэл нь мөнхөд тэр чигээрээ хадгалагддаг. Иймээс хөдлөшгүй байр суурьтай, өөртэйгөө байж чаддаг, анхаарал тань мэдлэгт төвлөрсөн бол таны бусдын сэтгэлийг татам сайхан чинь хэзээ ч алдагдахгүй.
Хайр хангалттай, бүрэн гүйцэд хэмжээнд хүрнэ гэж байхгүй. Учир нь хайр өөрөө хязгааргүй. Ямар нэг хэмжээ хязгааргүй зүйлд дуусна, гүйцнэ гэж байхгүй. Radha бол хүсэл. Krishna бол хайр. Заримдаа хүсэл зовлон үүдэх нь бий. Уг зовлонгоос ангид байхын тулд хүсэл буюу хоосон орон зайгаа ямар нэг зүйлээр дүүргэхийг оролддог. Гэвч энэ нь хүслээс үүдэлтэй зовлонг улам гүн болгоно.
Асуулт: Хүн төрөлхтний хамгийн том хариуцлага юу вэ?
Шри Шри: Том ч бай, жижиг ч бай хариуцлага бүр бүр өөр өөрийн цаг хугацаандаа чухал ач холбогдолтой байдаг. Хамгийн жижигхэн хялбархан үүрэг хариуцлагыг ч бүрэн төгс гүйцэтгэж болно. Та сод, гоц ухаантай байх албагүй... энгийн бай.
Асуулт: Яаж аз жаргалтай байх вэ?
Шри Шри: Тэгэж их хичээх хэрэггүй. Аз жаргалаа хадгалж үлдэхийн тулд харин ч түгээх хэрэгтэй. Аз жаргалаа хүн бүртэй хуваалц. Ийм гайхалтай мэдлэг байхад энэ өчүүхэн богинохон амьдралын хугацааг яагаад санаагаа зовоож өнгөрөөнө вэ.

Post a Comment