Амлалт

Хэрэв би танд ямар нэг зүйл амлах ёcтой бол, тэр нь юу байх вэ?

Та үргэлж ая тухтай байна гэж би амлаж чадахгүй ээ

Учир нь ая тух нь уйтгар болоод тавгүйтлыг дагуулдаг.

Таны хүссэн болгон биелэнэ гэж би амлаж чадахгүй ээ

Учир нь биелэлээ олсон ч бай, үгүй ч бай хүсэл нь цөхрөлыг авчирдаг.

Танд, цаг үргэлж сайн сайхан байна гэж би амлаж чадахгүй ээ

Учир нь хатуу цаг хугацаа бидэнд аз жаргалыг үнэлж сургадаг.

Танд, бид баян тансаг, алдар нэртэй, эрх мэдэлтэй болно гэж би амлаж чадахгүй ээ

Учир нь энэ бүгд зовлонд хөтлөх зам байж мэдэх.

Танд, бид үргэлж хамтдаа байх болно гэж би амлаж чадахгүй ээ

Учир нь хагацал бидэнд хамтдаа байх нь хичнээн гайхамшигтайг мэдрүүлдэг.

Гэсэн хэдий ч та надтай хамт алхахыг хүсэж байвал

Гэрэлт хорвоогын юмс бүхнээс хайрыг л илүүд үзэхэд бэлэн бол

Би танд, энэ амьдрал бүхий л боломжоороо хамгийн баян болоод сэтгэл хамгалуун амьдрал байна гэж амлая.

Би танд, таны амьдрал мөнхийн баяр хөөр байна гэж амлая.

Би таныг хаан хүн титмээ хэрхэн энхрийлдгээс илүүгээр халамжилж энхрийлнэ гэдгээ амлая.

Би таныг эх хүн саяхан төрсөн үрээ хэрхэн хайралдагаас илүүгээр хайрлана гэдгээ амлая.

Хэрэв та миний тэвэрт ирэхийг хүсвэл,

Хэрэв та миний зүрхэнд амьдрахыг хүсвэл,

Өнөд удаан хүлээсэн нэгнээ олох болно...

Өөрийгөө та миний тэвэрт олно...

Би амлая.



Шри Шри Рави Шанкар