Анир чимээгүйгээр л ярилцдаг
Ангилал:
Шри Шри өнөөдөр юу хэлэв?
'Анир чимээгүйгээр л ярилцдаг'Байд Антогаст, Герман. 2009 оны 4 сарын 29 (Лхагва гариг): Өнөө оройн сацанд 31 орноос зорьж ирсэн хүмүүс Шри Шри Рави Шанкарын яриаг анхааралтай сонсож суув.
Ярих юм юу ч алга. Гүрүгийн анир чимээгүйд бүх асуулт байхгүй болдог. Та нар Дакшина Муртигийн түүхийг мэдэх үү?
Олон ухаантан мэргэдүүд удаан хугацааны турш бясалгаж гэнэ. Тэдэнд маш олон асуулт төрж тэр бүхний хариуг авахаар Дакшина Муртиг зорьж иржээ. Гүрү өөрөө залуухан нэгэн боловч мэдлэг нь иx эртнийх. Ирсэн мэргэдүүүд Дакшина Муртигийн хажууд суулаа. Гүрү нэг ч үг хэлээгүй боловч тэдэнд асуух асуулт олдсонгүй. Гүрүгийн амин сүнс үргэлж залуу байдаг. Харин мэдлэг нь их эртнийх, учир нь өнгөрсний үрээр өөрөө бүтсэн. Дакшина Муртигийн түүх ингээд дууслаа.
(хүмүүс инээлдэв)
Анир чимээгүйгээр харилцах үед бүх асуулт үгүй болно. Анир чимээгүйгээр л ярилцдаг. Энэ тэдний оюун санааны илэрхийлэл юм. Энэ бол энерги.
Post a Comment