Зөвхөн мэдлэгээ ярь

Зөвхөн мэдлэг ярь. Бусдын танд хэлсэн зүйл, нэг хүн өөр нэгнийхээ талаар илэрхийлсэн үзэл бодол -- "Нөгөө тэрний тэр чиний тухай тэгэж тэгэж ярьж байсан" гэх мэт танд ирж хэлсэн ямар ч зүйлийг битгий давтаж ярь.

Танд нэг нь ирээд тийм хов жив хэлвэл тэдний урмыг мохоо. Битгий итгэ.


Хүмүүс таныг буруутгавал, тэд таны муу кармаг авч байгаа гэдгийг мэд, сул орхичих. Түүнд бүү итгэ, хэрэв та Гүрүтэй ойр нэгэн мөн бол дэлхийн бүх зүйлд буруутан боллоо ч гэсэн инээмсэглэн хүлээн авна.

Тэмцэл, зөрчил нь энэ дэлхийн төрөлх чанар бол тайван, амгалан нь энэ биеийн төрөлх чанар. Тэмцэл, зөрчилийн дунд тайван, амгалан байдалд тэмүүлэх, эрэж хайх.

*Тайван, амгалан байдлаас залхвал дэлхий ертөнцийн тоглоомоор тогло.
*Энэ дэлхийн тоглоомноос залхвал ӨӨРИЙНХӨӨ амгалан байдлыг олж ав.

Хэрэв та Гүрүтэй ойр нэгэн мөн бол энэ хоёрыг хослуул. Тэмцэл, зөрчилийг дуусгахыг оролдох нь улам удаашруулж, үргэлжлүүлдэг. Тэмцэл, зөрчилтэй ЖИНХЭНЭ ЧИ-ийнхээ амар амгаланд тэмүүлж нүүр тул.

Бурхан амьд байгаа шүү дээ, улирч өнгөрсөн бүхий л цаг хугацааны турш үргэлжлэн буй тэмцэл зөрчилтэй эвлэрсээр л ирсэн. Бурхан хүртэл энэ их зөрчилдөөнтэй эвлэрч байгаа бол та ч бас эвлэрч чадна. Тэмцэл, зөрчилтэй хамт байна гэж хүлээн зөвшөөрөx тэр мөчид л зөрчилдөөн алга болчихдог.

Амгалан тайвныг хүсэгч нь тэмцэлдэхийг хүсэхгүй, тэмцэлдэгч нэгэн нь амгалан тайвныг хүсэхгүй. Тиймээс амгалан тайван байдлыг хүссэн нь бүх зүйлээс зугтаах замыг сонгодог.

Юу хэрэгтэй вэ гэвэл дотроо амар амгалангаа хадгалаад тэмцэх.

Гитагын өгсөн бүх мэдлэг өөртөө амгалангаа хадгалаад тэмц гэдэг. Кришна Аржунад 'Дайт гэхдээ амар амгалангаа мөн хадгал' гэж хэлдэг. Энэ ямар нэг юм сануулж байна уу?

Энэ дэлхийд та нэг зөрчилийг шийдвэрлэсэн ч нөгөөх нь ургаад л ирнэ. Жишээ нь, Оросын асуудал шийдэгдсэн гэтэл Босниа гараад ирлээ. Нэгийг нь нааштай болгоход нөгөөх нь эхэлдэг. Ханиад хүрчихээд дөнгөж эдгэмэгц нуруу чинь өвдөнө. Өвчин нь илааршиж бие сайжрахад сэтгэл үймэрч эхэлнэ. Энэ ертөнц ингэж л үргэлжилдэг, үгүй гэж үү?

Ямар ч санамсаргүйгээр үл ойлголцол бий болно. Энэ бүхнийг шийдвэрлэх гэж оролдох нь таны асуудал биш.

Тэднийг битгий ойшоо, цовоо сэргэлэн бай.

(Торонто хот, Канад. 1995 оны 7 сарын 4)