Та энд авах гэж биш өгөх гэж байгаа гэдгээ ойлго

'Та энд авах гэж биш өгөх гэж байгаа гэдгээ ойлго'

Байд Антогаст (Герман), 5 сарын 15 (Баасан гариг): Өнөөдөр Дээрхийн Гэгээн Шри Шри Рави Шанкартай хийсэн асуулт хариултууд олон талын зүйлийг багтаасан, гүн бөгөөд хөгжилтэй, гэгээтэй байлаа.

Асуулт: Хүндэт Гүрүжи, өнөөдөр бидний үзсэн видео дээр та заан, шоргоолж хоёрын тухай ярьсан байсан. Би яаж Тэнгэрлэг хайран дунд байх вэ гэдгийг мэдэх гэсэн юм. Яг одоо би шоргоолж шиг байгаа юу? Энэ нь Тэнгэрлэг хайранд хүргэх зам мөн үү? Шоргоолж шиг байх ёстой юм уу, заан шиг байх ёстой юм болов уу?

Шри Шри Рави Шанкар: Та өөрийгөө шоргоолж юм аа гэж таниж мэдвэл, та заан болж хувирна. Харин би заан юм аа гэж бодвол, шоргоолж болоод хувирчихна! (хүмүүс инээв)

Асуулт: Би өөрийн дотор түгжигдчихсэн эрэгтэй чанарыг, эрэгтэйлэг энергээ яаж хүчтэй болгох вэ? Надад эрэгтэй энерги их бага, харин эмэгтэйлэг тал илүү байдаг.

Шри Шри Рави Шанкар: Чамд аль аль нь адилхан байгаа, тэнцүү. Нэг нь илүү илэрхийлэгддэг, нөгөө нь нуугдмал. Өөртөө эрмэлзэлтэй, зорилготой бай, нуугмал тал нь илэр ч гардаг болно.

Асуулт: Би хүний эхнэр, охин, бэр, бас оюун санааны аялагч. Миний дарма юу юм бол, манай нөхөр бас оюун санаагаа хөгжүүлэгч хүн?

Шри Шри Рави Шанкар: Танд илүү амар шүү дээ. Таны бүх дүрүүд энд нэгдэнэ. Зүгээр л энэ бүхнийг тайвнаар хүлээж ав. 'Би өөрийнхөө бүх дүрүүдийг тэнцвэртэй байлгаж чадаж байна уу?' гэдэг асуулт төрнө. Та чадаж байгаа, чадах ч болно. Ялангуяа та эх хүн бол үргэлж л үр хүүхэддээ хангалттай ихийг хийж өгч чадаагүй юм шиг санагдана. Бүх ээжүүдэд тэгэж санагддаг юм. Нэг ч эх хүн би хүүхэддээ зориулж хангалттай зүйлийг хийсэн гэж боддоггүй. Та хүний охин бол энэ бас адилхан. Үргэлж л эцэг эхээ хангалттай сайхан өргөж чадсангүй гэж мэдэрнэ. Харин нөхөрт бол хангалттай ихийг хийж өгсөн гэж боддог! (хүмүүс инээв) Үүнд би хариулж чадахгүй. Бүх зүйлийг тэнцвэртэй байлгана гэсэн эрмэлзэл, зорилго л тавьчих. Нүдээ нээгээд харах юм бол аливаа зүйл чинь тэнцвэртэй, тогтвортой байгааг та олж харна.

Асуулт: Өвчингүй биетэй, стрессгүй сэтгэлтэйгээр 100 жил насална гэдэг ямар нэг онол шиг л санагддаг. Одоо цагт өвчингүй, стрессгүйгээр 100 наслах боломжтой юм болов уу?

Шри Шри Рави Шанкар: Зорилго л тавьчих. 100 жил гэдэг чинь яг 99 жил 12 сар, эсвэл 99 жил 11 сар 29 хоног гэсэн үг биш. Ришинүүд, эртний мэргэдүүд 100 жил гэж хэлэхээс татгалздаг байж. Хүмүүс ивээл өршөөл өгөхдөө ихэвчлэн 'Мянга наслаарай' гэж хэлдэг. Энэ нь бас тэд яг 1000 жил амьдрахыг хүсдэг гэсэн үг биш. Та энэ амьдралаас залхаад ирэх үед 'Би энэ дэлхий дээр хэтэрхий удаан байлаа' гэж хэлнэ. Харин та Тэнгэрлэгтэй холбоотой бол байгалиас танд 'Хүний амьдралаар амьдарч болох хамгийн дээд хэмжээгээр л амьдрах юмсан. Сүүлийнхээ амьсгал хүртэл сайхан амьдарьяа. Эрүүл саруул байя.' гэсэн хүсэл төрнө. Энэ бол байгалийн, төрөлх хүсэл.

Асуулт: Хамгийн анхны хүн хэзээ төрсөн юм бол? (хүмүүс инээв)

Шри Шри Рави Шанкар: Tа надад хэл дээ - Бөмбөгний, теннисний бөмбөгний хамгийн эхний цэг нь хаана байдаг юм бол? Үүний хариулт чиний асуултны хариулт болно. Бид бүх зүйл эхлэлтэй бас төгсгөлтэй байх ёстой гэж боддог. Гэхдээ энэ орчлон, ертөнц бол эхлэл ч үгүй, төгчгөл ч үгүй. Гэгээн мэргэдүүд үүнийг илэрхийлэхдээ Анади, Ананда гэж 2 үг ашигладаг байсан. Анади гэдэг нь эхлэл үгүй, Ананда гэдэг нь төгсгөл үгүй гэсэн утгатай.

Асуулт: Бүх зүйл мөнх биш гэдэг шүү дээ, амьдрал ямар их хурдаар урагшилж, хөгжиж байна, яаж юм мөнх биш байдаг юм бол? Мөнх биш, мөнх хоёр хамт оршиж болно гэж үү?

Шри Шри Рави Шанкар: Ямар нэг мөнх, туйлын зүйл байхгүйгээр бид мөнх биш, хувирч буй зүйлийг ялгаж мэдэж чадахгүй. Хувирашгүй зүйлтэй харьцуулж байж хувирч буй зүйлийг олж мэднэ. Өөрчлөлтийн хэмжихийн тулд тодорхой нэг тогтмол цэгийг авч узнэ шүүдээ, тэр нь мөнх цэг.

Асуулт: Яагаад дараагийн мөчид Шри Шри ирнэ гэж бодонгуут л хүмүүс гэнэт энгийн бишээр аашилдаг юм бол? (хүмүүс инээлдэв)

Шри Шри Рави Шанкар: Ёстой мэдэхгүй юм (хүмүүс инээлдэв). Энэтхэгт хүн бүр мэддэг нэг ийм түүх байдаг. Эрт үед Викрам Адитяа нэртэй нэгэн хаан байжээ. Шулуун шударга зангаараа, сүсэг бишрэлээрээ хүн бүхэнд хүндлэгддэг юм гэнэ. Хаадуудын дундаас хамгийн мэргэн гэгээн нь байж л дээ. Хаан хүнд байх ёстой бүх л зан чанаруудыг өөртөө агуулсан - хурц мэргэн оюунтай, гэгээн цэцэн ухаантай, хүнлэг сайхан сэтгэлтэй хүн байлаа. Орчлон дээр олон сайхан сэтгэлтэй хүн байдаг шүү дээ, гэхдээ тэд бүгд ухаантай биш (хүмүүс инээв), бас олон ухаантангууд байдаг ч тэд бүгд хүнлэг сайхан сэтгэлтэй биш. Харин тэр хаанд бүгд хосолсон байв. Хаан бас их тэвчээртэй нэгэн. Тэгээд тэр хааныг нас барсанаас хойш, түүний байр суурийг эзэлж чадах хэн ч байсангүй. Түүний байр суурь маш их хүчирхэг байсан учраас хаан ширээнд нь хэн ч сууж чаддагүй байлаа. Хэсэг хугацаа өнгөрсний дараа тэр хааны сууж байсан хаан ширээг нь газарч булжээ. Ширээг булснаас хойш олон жил өнгөрч хүмүүс ч мартаж эхэлж байж гэнэ. Тэгээд олон жилийн дараа нэгэн цэцэрлэгч байж гэнэ. Цэцэрлэгчний цэцэрлэгт жижигхэн дов, сондуул байдаг. Тэр цэцэрлэгч нөгөөх сондуул дээр очоод суухаараа нүүр дүүрэн инээмсэглэл тодруулаад л, цэцэрлэгийн хажуугаар өнгөрч байгаа хүн бүрийг цэцэрлэгтээ манго, коконат гэх мэт олон төрлийн жимс идэхийг урина. Тэгээд хүмүүс цэцэрлэгт ороод ирэнгүүт нөгөөх цэцэрлэгч чинь саваа мод бариад хүмүүсийг хөөж гарна. 'Та нар миний цэцэрлэгт дураар яаж орж ирж байна аа? Яахаараа хүний юманд хулгайгаар ордог байна?' гэж зандчин цэцэрлэгээсээ хөөдөг байлаа. Хүмүүс түүний энэ занг огт ойлгодоггүй, зарим нэг нь түүнийг галзуу юм билээ гэж хэлэлцдэг бол харин зарим нэг нь үүнд нэг л өөр шалтгаан бий гэж боддог байв. Тэгээд тэд цэцэрлэгчний суудаг сондуулыг ухаж, учирыг олохоор шийджээ. Хүмүүс сондуулыг ухаж доороос өнөөх их хааны хаан суудалыг олж гэнэ. Тэр суудал цэцэрлэгчид нөлөө үзүүлдэг байж гэнэ. Энерги.

Хэрвээ та сөрөг сэтгэл агуулсан хүмүүстэй хамт байвал, та ч мөн сөрөг бодол сэтгэлтэй болно. Шийдвэргүй, эргэлзсэн хүмүүстэй хамт байвал та ч мөн тийм болно. Тиймээс Будда 'Сангха' гэж хэлсэн байдаг. өөдрөг, аливааг эерэгээр хардаг, амьдралдаа бусдаас илүү том, өндөр зорилго тавьсан, түүндээ төвлөрч чадсан хүмүүстэй байх нь их чухал. Хэн нэгэн үргэлж мөнгөний тухай, эсвэл бусдыг мэхлэх тухай бодож явдаг хүний хажууд байх нь танд ч бас нөлөөлнө. Харин та энэ байгаа шиг (сацан дээр) баяр баясгалантай хүмүүстэй хамт байвал, та ч бас баяр баясгалантай болох юм.

Асуулт: Бид идэх, амьсгалах, унтах л ёстой юм бол ягаад ахин дахин энэ дэлхий дээр төрөөд байдаг юм? Амьдралын зорилго нь юу юм бэ?

Шри Шри Рави Шанкар: Амьдралын зорилго юу юм бэ? Жагсаалт гаргаж бич. Таны зорилго бол идэх биш, амьсгалах биш, унтах биш (хүмүүс инээв). Таны зорилго мэдээж ТВ үзэх биш, үхэх биш, дайтах биш. Хувиа хичээх нь бас таны зорилго биш. Энэ мэтчилэн та зорилго болгох ёсгүй зүйлсээ жагсаагаад хасаад байвал өөрийнхөө жинхэнэ зорилгыг олно.

Асуулт: Би инхэнх амьдралаа асуултуудад хариулт олох гэсээр өнгөрөөсөн. Сэтгэл түгшихийн оронд яаж шийдэмгий хэрнээ амгалан байх вэ?

Шри Шри Рави Шанкар: Бүх зүйлийг бусдаас хүсэхийн оронд бусдад бүгдийг өгдөг болох хүртэл та амьдралдаа шийдэмгий алхамыг хийх хэрэгтэй. Та энд авах гэж биш өгөх гэж байгаа гэдгээ ойлго. 'Би хэнээс ч юуг ч хүсэхгүй байна, харин энэ амьдралдаа би 10,20 хүнд хэрэгтэй байвал л хангалттай сайн, миний бүхий л хэрэгцээнд байгаль эх анхаарал тавина. Энэ бие энэ дэлхийд хамаатай. Энэ биеийг бүрэлдүүлж буй бүх л зүйл энэ дэлхийнх, энэ бие эргээд дэлхийдээ л шингэнэ.' гэдгийг мэддэг байх таны хүчирхэг тал. Та гараа өргөж чадахгүй болох үед байгаль эх таныг хооллох аргыг бий болгоно. Таныг харж чадахгүй болох үед та байгаль эхийн халамжинд байсаар байна. Байгалиас таныг ирж асарч, хооллох энэрэх сэтгэлийг хэн нэгэнд бий болгоно. Тиймээс та энэ бие чинь байгаль эхийнх юм, байгаль үргэлж өөрийн зүйлдээ, танд анхаарах тавих болно гэдгийг мэдэх ёстой.

Би яаж энэ дэлхийд хэрэгтэй хүн байх вэ? Ийм бодлыг өөртөө агуулах төдийд л таныг зөв замд чиглүллж өгч байдаг. Дутуу гэсэн сэтгэл алга болно. Элдэг дэлбэг, эд баялгыг өөртөө татах гол түлхүүр нь ховдог шуналгүй байх, хувиа хичээхгүй байх явдал юм.

Асуулт: Дуугүй байх тийм ч аятайхан зүйл биш юм аа. Их уйтгар, гуниг төрүүлэх юм. Үүнийг давж гарах хамгийн сайн арга юу юм бол?

Шри Шри Рави Шанкар: Таны дотоод гүнд байгаа зүйл гарч байгаа юм, саад бололгүй гарга л даа. Хивсэнцэрийг тоос сорогчоор цэвэрлэж байгаатай л адил, тоосонд чигжин амьдардаг бичил шавжийг арилгаж байна. Тиймээс, битгий санаа зов, юу л ажиглагдаж байна гарга. Бясалгал, дасгал хийх үед дотоод гүнээс янз бүрийн хөдөлгөөн гарна.

Асуулт: Хэрвээ хүн өөрийнхөө нэрэнд дургүй бол, нэрээ сольж болох уу?

Шри Шри Рави Шанкар: Соль, тэгээд юу гэж? (хүмүүс инээлдэв) Яг л хувцасаа сольж байгаатай адилхан шүү дээ. Одоо хамгийн сүүлийн асуулт.

Асуулт: Амьдрал эргэн тойронд байгаа хүмүүсээ хайрлах ёстой хэрнээ буцааж хайрлуулахдаггүй, миний хүч тэвчээрийг сопьж буй шалгалт юм уу?

Шри Шри Рави Шанкар: Амьдрал бол шалгалт биш. Хэн таныг шалгах гээгүй. Би хэн нэгэн таны амьдралыг шалгаж байгаа гэсэн үзэлтэй санал нийлдэггүй. Үгүй, энэ бүгд шалгалт биш. Харин суралцах бас суралцахгүй байх. Зүгээр сурахыг нь сур, үгүйг нь битгий сур.

Асуулт: Би хүмүүстэй харьцахдаа, ярихдаа бие барьчихдаг, айгаад байдаг юм. Би ихэвчлэн тэднээс миний тухай юу бодож байгааг асуудаг. Би яаж илүү нээлттэй, нийтэч, яриа хөөрөөтэй болох вэ?

Шри Шри Рави Шанкар: DSN курсэд суу (хүмүүс инээв), хэрэв үр дүнгээ өгөхгүй бол цаашаа багшийн курст суу (ахиад инээлдэв). Энэ бүгдэд суутал, яг одоо авах арга хэмжээ бол 'Бусдын санаа бодлын хөл бөмбөг бүү бол'.