Хязгааргүйг мэдрэх нь амьдралын хамгийн агуу зорилго
Ангилал:
Шри Шри өнөөдөр юу хэлэв?
'Хязгааргүйг мэдрэх нь амьдралын хамгийн агуу зорилго'
Амьдрах Урлаг Олон Улсын төв, Бангалори хот, Энэтхэг, 2009 оны 9 сарын 3:
Асуулт: Аз жаргалыг хүсэх хүслээсээ болж эсвэл болж өнгөрсөн зүйлээс улбаалан би ижил алдааг дахин дахин гаргадаг. Үүнээс яаж болих вэ?
Шри Шри: Үүнээс ангижрах 3 арга бий. Эхнийх нь өнгөрсөнд ямар зовлон мэдэрч байснаа өөртөө сануулах. Аз жаргалыг хүсэx хүсэл болгон танд зовлон болсон байгаа. Өөртөө тохиолдсон зүйлийг эргэн санах эсвэл бусдад тохиолдсон зуйлээс ч суралцаж болно. Хоёр дахь арга нь хамгийн эрхэм баяр баясгалангаар гэрэлтэx. Ямар ч хичээл зүтгэлгүйгээр мэдрэх баяр баясгалан нь зүтгэн байж олсон баяр баясгалангаас илүү эрхэм байдаг. Гуравдахь нь өөрийгөө завгүй байлгах. Завгүй байх үед жаргалыг хүсэх шунал нь идэвхгүй, нуугдмал байх бөгөөд шуналыг үр цэцэглэх боломжгүй байдаг.
Асуулт: Ananta Padma Chaturdashi(Бурхан Вишну-гийн өдөр) -ийн ач холбогдол нь юу юм бэ? Бас бугуйндаа утас зүүx нь ямар учиртай юм бол?
Шри Шри: Ananta Padma Chaturdashi буюу Вишну Бурхны өдөр Ananta-г (хил хязгааргүй, үүрд мөнх) тэмдэглэдэг. Хязгааргүйг мэдрэх нь амьдралын хамгийн агуу зорилго. Мөнхийг мэдрэхгүйгээр хүний амьдрал яг амьтныхтай л адил. Жинхэнэ Чи-ийн хил хязгааргүйгээс өчүүхэн ч гэсэн тусгалыг хүртэх нь бидний амьдралыг өөрчилнө. Бүх л эрэлчид үүнийг л хийдэг, үүнд л зорьдог. Тэд бясалгалдаа хязгааргүйн гэгээг мэдэрсэн байдаг учраас эрэлчид болцгоодог.
Зураач, урлаачид Бишну Бурхныг сүүн далайд олон тооны могойгоор ор хийн дээр нь амарч байгаагаар дүрсэлсэн байдаг. Сүүн далай ивээл өршөөлт амгалан сэтгэлийг билэгдэнэ, уг далай давалгаа нь сэтгэл хангалуун байдалыг илэрхийлнэ. Харин могой нь kundalini shakti буюу хурц сэргэг оюуныг билэгддэг. Бидний ухамсар зөвхөн ивээл өршөөл дүүрэн хурц, сэргэг сэтгэлтэй байх үед л амарч чаддаг байна. Үүнд бас 3 давхарга бий. Сүүн далай нь мөн тэнцвэртэй орчныг илэрхийлнэ. Эргэн тойрны орчин тааламжтай үед л бид самади буюу гүн бясалгалд орж чадна. Ямар нэг судар ном хэлэлцэх, уншиж судлахад, тэр ч бүү хэл тайван суугаад цэгцтэй бодож сэтгэхэд хүртэл эргэн тойрны орчин аливаа тааламжгүй зүйлээс ангид байх хэрэгтэй. Тухайн орчинд үер усны аюул эсвэл газар хөдлөлт болж байвал хэн ч ном судар уншиж, мэдлэг ярихгүй шүү дээ. Тиймээс тааламжтай орчныг сүүн далайгаар төлөөлүүлсэн байдаг.

Post a Comment