Шри Шри Рави Шанкар өнөөдөр юу хэлэв?

ХБНГУ, Бад Антогаст дахь Ашрам, 2009.10.25

Шри Шри-тэй хамтАсуулт Хариулт


Асуулт: Бид хэрхэн өөрсдийн Санкалпа-гаа бэхжүүлэх боломжтой вэ?


Шри Шри: With devotion. Чин сэтгэл хэрэгтэй. If there is devotion, Sankalpa is strong. Чигч тууштай байх аваас Санкалпа хүчирхэг байдаг. If you are hollow and empty, Sankalpa is strong. Хэрэв та хөндий бөгөөд хоосон байх аваас Санкалпа хүчирхэг байдаг.


Асуулт: Гүрүжи, бид хэрхэн өөрсдийнхөө хамгийн сайнаар байж чадах вэ? How can we get the best out of ourselves? Илүү дээр дэлхийн төлөө бид хэрхэн туслах боломжтой вэ? How can we help to make the world better?


Шри Шри: You can get the best out of yourself when you are aware of your lethargy, your laziness, and you get over it; then it will automatically happen.

Та бүхэн өөрсдийнхөө нозоорсон байдал, залхуу зангаа анзаарч эхэлвэл, улмаар даван туулж чадваас бүх зүйл аяндаа болно; та өөрийнхөө хамгийн сайнаар байж чадна. The only enemy to talent is laziness, nothing else. Авъяас чадавхийн цорын ганц дайсан нь хойрго зан бөлгөө. Хоёр л зүйлийг анхаараад авчих: тэвчээр, нөгөө нь залхуу хойрго байдлаас ангижрах.


Асуулт: Хүнд нөхцөл байдалд, заримдаа би тухайн асуудлаас шууд нүүр буруулмаар, эсвэл аажмаар дөлөөд байгаа эсэхээ ялгахгүй, учраа олохгүй байгаа юм. Энэ зөрчлийг хэрхэн шийдвэрлэвэл зохилтой вэ?


Шри Шри: Та хүч чадлаа хүрэхгүй юм байна гэж мэдрэхээрээ, асуудлыг нүүр тулж чадалгүй, зугатмаар санагдаад байгаа юм. Иймээс, үүнийгээ мэдээд байгаа бол, өөрийгөө илүү хүчирхэгжүүлэх шаардлагатай. Тодорхой цаг хугацаа ч хэрэгтэй. Үүнийг тодорхой ойлгосон тохиолдолд хүн дотроо шийддэг; “За за, би ерөөсөө илүү их өөртэйгөө ажиллах, бясалгах, өөрийгөө хүчирхэгжүүлэх ёстой юм байна, тэгээд дараа нь цаг нь ирэхээр, би энэ асуудлыг барьж авч шийдвэрлэе.” Энэ бол нэг арга.

Хоёр дахь арга нь залбирал мөргөл юм. Хэрэв дан ганц сэтгэл хөдлөлд автсан бол Таны сэтгэл зовнил давамгайлаад Таныг дарангуйлаад байдаг. Харин бие дээр зовиур мэдэрч, бие өвдөж байгаа тохиолдолд бол, сэтгэл зовнил байдаггүй. Сэтгэл зовних гэдэг нь, Та толгой дотроо л түгжигдэж байгаа нь тэр. Тэр үед сэтгэл хөдлөл байхгүй. Сэтгэл хөдөлсөн үед Та яадаг вэ гэхээр, инээнэ, уйлна, залбирна, тэгээд сэтгэл хөдлөл өнгөрч дуусдаг. Сэтгэл зовних гэдэг нь жишээ нь тэмцээн уралдаанд түрүүлэх, ялах хүсэл байгаад байдаг, гэтэл өрсөлдөгчөө ялах, тэмцээнд түрүүлэх бодит хүч чадал тэнхээ байхгүй байхыг хэлээд байгаа юм. Үүнийгээ ойлгосон хүн өөртөө хэлдэг, “Миний чадал огт хүрэхгүй юм байна өө, тиймээс ч би яаж ч чадахгүй юм байна,” гэсэн үедээ залбирч мөргөдөг. Мөргөл нь сэтгэл хөдлөлтэй, мэдрэмжтэй.


Асуулт: Гүрүжи, Бүтээгч хүч/Ертөнцийн зорилго юу юм бэ?


Шри Шри: За дааБүтээгч хүч/Ертөнцийн зорилгыг мэдэхгүй л гэж хэлье дээ, би мэдэхгүй ш дээ, гэхдээ Бүтээгч хүч/Ертөнцийн зорилгыг асуухаасаа өмнө, Та эхний ээлжинд: “Миний амьдралын, хүн төрөлхтний амьдралын зорилго юу юм бэ?” гэж асуух нь зөв байх. Бид мэдэхгүй байж болно: яагаад ийм олон галактикуудыг бүтээсэн юм бол, би мэдэхгүй ш дээ! (Бүгд инээлдэв)

Зарим галактик, гаригууд дээр, амьдрал байдаг. Яагаад тэд бүгдээрээ бөөрөнхий дугуй зуйван хэлбэртэй байдгийг би мэдэхгүй ш дээ, яагаад шоо дөрвөлжин хэлбэр байдаггүй юм бол оо! (Бүгд инээлдэв) Заавал бүгдийг нь бөөрөнхий зуйван хэлбэртэй байлгадаг ямар учир байна аа? Надад огт мэдэх юм алга!

Гэвч Таны амьдралын зорилго юу вэ? Та үүнийгээ олж мэдэж авах шаардлагатай. Та үүнийг олж мэдэж авч чадна. Таны амьдралын зорилго бол Ертөнцийг таашаан мэдэрч, аз жаргал, баяр хөөр дүүрэн таашаал авах. Ертөнцийн зорилго юу юм бэ? Танд аз жаргал, баяр хөөр, таашаал авчрах юм болов уу? Би үнэндээ мэдэхгүй байна! (Бүгд инээлдэв)

Таны амьдралын зорилго бол өөрийнхөө эргэн тойронд (максимум) аль болох олон тооны хүнд баяр хөөр, аз жаргал авчрах. Тийм биш гэж үү?


Асуулт: Хүмүүс хоорондын харилцааг урт удаан үргэлжүүлэх тал дээр Та ямар нэгэн зүйл хэлж өгөөч?


Шри Шри: Олон арга зам бий, гэхдээ хамгийн сайн нь байгалиас Танд заяагдсан байдаг зөн совин интуицдээр тулгуурлах арга юм, таны инстинктмэдрэхүй мэдрэмж гэсэн үг. Хүмүүсийн харилцаанд, хоёр хүний аль аль нь өгөх гэсэн сэтгэлээр ханддаг бол тэнд асуудал байхгүй, гэтэл хоёул зөвхөн авахыг хүсдэг тохиолдолд, зөрчил тэмцэл үүсдэг. Би хувь нэмрээ оруулах гэсэн юм, Таны төлөө би юу хийж чадахсан бол? Ийм байж чадвал Таны тогтоосон харилцаа удаан үргэлжилнэ.


Асуулт: Амьдралд асуудал гарч, шийдвэрлэх арга замаа олохгүй, цаг яваад байдаг, хэрхэвээс зохилтой вэ?


Шри Шри: Асуудал өөрөө ялгаатай хэмжигдэхүүнтэй байж болно. Санхүүгийн холбогдолтой асуудал бол, Та бодит үйл ажиллагааг хурдтай явуулах шаардлагатай. Зүгээр л юу ч хийлгүй суун, хаа нэгтээгээс мөнгө хүрч ирэхийг хүлээх, эсвэл зурхайч дээр очоод тусгүй. Та төрөл бүрийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай. Өөрийн эрхэлдэг ажил төрлийн хувьд нэг их шилж сонгоод, голж шилээд байх хэрэггүй. Байгаа, олдож байгаа ажлыг л барьж аваад хий, урагш ахиж цааш хөдөл. Энэ чухал байдаг. Эерэг бодол, анхаарал сэрэмжтэй байж, улмаар урагшлах.

Үүнтэй адилаар, хүнтэй харилцахад ч гэсэн, юу ч хийлгүй зүгээр сууж хүлээх хэрэггүй. Санскрит хэлээр нэгэн ойлголт байдаг Хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөр, шаргуу дайчин зан чанартай хүнд, хөрөнгө баялаг урсан ирнэ.” Иймээс, Лакшми (Хөрөнгө баялагийн Бурхан) хэн хичээл зүтгэл гаргана, хэн арслан мэт эр зориг сэтгэлийн тэнхээтэй байна түүнийг ивээдэг ажээ.

Гэвч, гэгээрлийн тухайд бол асуудал арай өөр, бид гэгээрэхийн тулд ямагт хүчлэн идэвхийлээд байж болдоггүй. Амарч тайвшир. Юу ч хийхгүй. Залбир. Тэгвэл мэдлэг ирдэг.


Асуулт: Зуршлаа өөрчлөхийн тулд би бараг дөч 40 хоног болж байж (хойш нь тавьж, тойрч дөлж гүйсээр) зах зухаас нь барьж авах юм, тэглээ гээд тэр нь бүрэн үр дүнд хүрч, эцсийг нь үзсэн зүйлгүй байдаг юм аа.


Шри Шри: Тэгвэл дахиад л зуршилтайгаа тэмцэж эхлэх 40 дөч хоногийн эхлүүл, тэгээд хараад бай. Бага зэрэг ахиц гарч 38 дахь өдрөөс барьж авч байвал сайн гэсэн үг. (Бүгд инээлдэв.) Тэгэхээр нь дахиад л 40 хоног эхлүүл.


Асуулт: Бид маш хуучны зуршлаасаа хэрхэн ангижрах боломжтой вэ?


Шри Шри: Өөрчлөх хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Бусдын төлөө Үйлчил, үйлчил бас дахин үйлчил. Үйлчлэхэд Та бусдад өгч байдаг, хэрэв Та зөвхөн авах аян замд мордсон бол, тэр хуучин замаасаа гарч чадахгүй. Харин Та өөртөө: “Би ийм баймааргүй байна, Би зөвхөн өгөхийг хүсч байна, Би үйлчилмээр байна,” хэмээн хэлж тэрхүү томоохон шилжилтийг хийж чадваас, бүх зүйл өөрчлөгдөх болно.

Жишээ нь Та яах гэж Сатсанд очдог вэ? Өөртөө баяр баясал олж авах гэж үү эсвэл туслах, хувь нэмэр оруулах гэж үү. Сатсан-д очоод өөрт байгаа савтай жүүс, печень чихрийг хүн бүртэй хуваалцах уу, эсвэл зүгээр л очоод зөвхөн бясалгал, крияагаасаа таашаал авчихаад л гараад явчихаж байна уу? Эдгээр нарийн, жижиг сажиг зүйлс өөрчлөлт авчирдаг.


Асуулт: Алсдаа томоохон корпорациуд оюун санааны үнэт зүйлсийг байгууллагадаа төлөвшүүлэх боломжтой гэж үздэгийг тань би мэднэ. Байгууллагын соёл, оюун санааны сургалт хоёрхон долоо хоног яваад л дуусдаг. Би иймэрхүү томоохон корпорацийн нэгэнд ажилладаг юм л даа. Тэгээд дотор нь ажиллаж байгаа хүний хувьд зарим зүйлийг хараад эмзэглэдэг, учир нь цаг үе нөхцөл байдал хүндрээд ирэхээр корпораци нөгөө эрхэмлэн дагаж мөрдөнө гээд байсан үнэт зүйлсээ мартчихдаг.


Шри Шри: Урам хугарах хэрэггүй дээ, ядаж Та хүчирхэг хэвээрээ үлд л дээ, байгууллагадаа Та ганцаараа ч хамаагүй дотроо үнэт зүйлсээ хадгалж хүчирхэг байж байхад болно. Итгэ, найд. Бүх зүйл сайн сайхан болж өөрчлөгдөнө.

Өчигдөр орой би CNN телевизийн сувгаар Балба, Энэтхэг улсад охид хүүхдийг худалдаалж байгаа асуудлын талаар үзлээ. Бид бүгдээрээ яагаад үүнтэй хамтдаа тэмцэж болохгүй гэж? Хүний наймаанд өртөн Бомбейд биеийг нь үнэлүүлэх гэж байсан 600 охидыг бид суллаж, тэдэнд хэрхэн цаашид мэдлэг боловсрол олж амьдрах талаар сургалт явуулж, эдийн засгийн хувьд бэхжүүлж өгсөн. Энэ сайн үйлсийг бусад оронд хэрэгжүүлж болно гэж би бодож байна. Энэ чиглэлд бид төсөл боловсруулж санхүүжилт олж маш олон эмэгтэйчүүдийг эрсдэлээс хамгаалж, боловсрол олгож санхүүгийн хямралаас сэргийлж болно.

Бид энэ асуудалд бүгд анхаарал хандуулж ямар нэг зүйл хийх шаардлагатай.


Асуулт: Яагаад, юу буруудсанаас маш олон хүн өөртөө итгэх итгэл дутагдах болсон юм бол, бид үүнийг багасгах талаар юу хийж чадах бол?


Шри Шри:Yes!+’ болон Yes Бид Чаднахөтөлбөрүүд үүнд их тустай. ‘Yes Бид Чаднасургалт Европт явуулж эхлээд байгаа. Европын нийт улсуудаас 140 залуучууд хамрагдаад байна. Тэд ямар байдалтай ирээд, сургалт хөтөлбөрийн дараа ямар болж хэр их өөртөө итгэх итгэл олж авч байгааг Та бүхэн харах хэрэгтэй.

Та мэдэх үү, ер нь байгууллага компанид гол том бэрхшээл нь дунд шатны хүмүүс байдаг, удирдлагаас наана, дарга ажилтны хооронд байдаг хүмүүс. Тэд яадаг вэ гэхээр, удидлагад тал засан бүх зүйл өөрийнх нь доод шатны ажилтан ажилчдаас болж байна хэмээн шүүмжилдэг. Мэдээж ажилчид эргүүлээд дарга удирдлагад дургүй болж, ан цав гарч бүх зүйл улам замбараагүй болдог.

Олон компани ийм асуудлаас болж дампуурсан; учир нь шударга бодит мэдээллийг эвлэгхэн хүргэх харилцааны чадвар дутагдсанаас. Үнэн бодит мэдээллийг дээд удирлагад эвтэйхэн ойлгуулж хэлээгүй харилцааны асуудлаас болж.

Учир нь Та даргадаа өөрийн санал бодлоо үнэн шударгаар хүргэвэл тэр Таны зоригтой цэгц шударга занг үнэлэх болно. Эхэндээ, дарга дургүй байж болно, гэхдээ яваандаа Таныг сайшаах болно.

Хэрэв Та түүнд худал хэлж бүх зүйл хэвийн сайн сайхан байгаа мэт ойлголт мэдээлэл өгвөл, дараа нь тэр үнэнийг олж мэдээд Таны талаар мөн л сэтгэл дундуур байх болно.

Иймээс, гашуун ч гэсэн үнэн бодит фактыг цаг тухайд нь эвлэгхэн хэлж танилцуулж ойлгуулах шаардлагатай.

Та Ёогч болвол эдгээр ур чадвар Танд ирдэг, үйлдэлдээ эвлэгхэн.

Ёога гэдэг нь үйлдэлд ур чадвар гэсэн утгатай юм. Энэ хэзээ ирэх вэ? Бясалгалд Та өөртэйгөө нэгдсэн үед.




© The Art of Living Foundation

Зохиогчийн эрхийг Амьдрах Урлаг Сан эзэмшинэ.



Англи хэлнээс орчуулсан Т.Батзориг