Сэтгэлд нөлөөлдөг 5 хүчин зүйлс
Ангилал:
Шри Шри өнөөдөр юу хэлэв?
Сэтгэлд нөлөөлдөг 5 хүчин зүйлс: Орон зай, цаг хугацаа, хоол унд, өнгөрсөний ул мөр,харилцаа болон үйлдэл.
Орон зай - таны байгаа газар.
Таны байгаа орон зай, газрууд сэтгэлд тань янз бүрээр нөлөөлдөг. Бүр гэрийн чинь өрөө болгон өөр өөр мэдрэмж төрүүлдгийг анзаарч мэдэрч болно. Дуулж, уншлага уншиж, бясалгал хийж байсан газрууд сэтгэлд арай өөрөөр нөлөөлдөг. Та тодорхой нэг газар очих дуртай байлаа гэхэд хэсэг хугацааны дараа сэтгэгдэл өөрчлөгдөж болно.
Цаг хугацаа нь бас нэгэн хүчин зүйл болдог.
Өдрийн болон жилийн янз бүрийн цаг үе сэтгэлд өөр өөрөөр нөлөө үзүүлнэ.
Таны идсэн төрөл бүрийн хоол, унд дараагийн хэдэн өдрийн турш танд нөлөөлнө.
Өнгөрсний ул мөр буюу үйлийн үр нь сэтгэлд мөн янз бүрээр нөлөөлнө.Ажиглалт, сэрж мэдрэх, мэдлэг хийгээд бясалгал бүгд өнгөрсний ул мөрийг арилгахад тусалдаг.
Харилцаа болон үйлдэл.
Таньтай харьцаж буй хүн болон холбоотой үйл явдал бүр сэтгэлд нөлөөлдөг. Таны хийж буй үйлдэл хийгээд харилцаа холбоо таны сэтгэлд нөлөөлнө. Сэтгэл тань хэсэг найзтайгаа байхад нэг янз, өөр бусадтай байхад өөр янз байдаг.
Асуулт: Эдгээрт бид санаа зовох хэрэгтэй юу?
Гүрүжи: Сэтгэлээ зовоох, бодох хэрэггүй. Зүгээр л мэдээд ав.
Энэ таван хүчин зүйлс таны сэтгэлд болоод амьдралд нөлөөлдөг боловч амин сүнс үүнээс илүү хүчирхэг. Мэдлэгтэй болохын хирээр та өөрөө энэ бүгдэд нөлөөлж чадна.
© The Art of Living Foundation
Зохиогчийн эрхийг Амьдрах Урлаг Сан эзэмшинэ.
Англи хэлнээс орчуулсан Г.Болортуяа
Post a Comment