Оюун санааны дасгал хийх нь муу зуршилаа хаяхад тусална
Ангилал:
Шри Шри өнөөдөр юу хэлэв?
Бангалори ашрам, 2009 оны 2 сарын 22:
Асуулт: Архи, тамхи хэрэглэх хүсэлээ хэрхэн дарах вэ?
Шри Шри Рави Шанкар: Архи, тамхи гэх мэт муу зуршилыг дарахад хэрэглэж болох 3 арга бий.
1. Өдөр бүр оюун санааны дасгал хий. Муу зуршилд автах хүсэлийг багасгана.
2. Архи, тамхи хэрэглэх нь аз хийморийг доройтуулна гэж итгэн бодох. Архи. тамхи алиныг ч болов хэрэглэснээр танд ямар нэг азгүй, тохиох ёсгүй байсан муу зүйлс тохионо гэж бодох нь тусална.
3. Хэн нэгэн танд нэг сарын хугацаанд архи, тамхи хэрэглэхгүй байсны чинь төлөө 10 сая доллар амласан гэж бодьё. Та хэрэглэнэ гэж үү? Архи ууx, тамхи татах хүсэл тарах бүр би 10 саяыг алдана шүү дээ гэж бод.
Ингэж та өөрийгөө айдасаар эсвэл шуналаар удирдан хянаж чадна. Аливаа муу зуршилыг орхиход туслах хамгийн шидэт ерөндөг бол айдас эсвэл шунал юм.
Илэрхийлж болдоггүй нь Хайр.
Үгүйсгэж чаддаггүй нь Гоо үзэсгэлэн.
Зайлсхийх боломжгүй нь Үнэн юм.”
~ Шри Шри Рави Шанкар
© The Art of Living Foundation
Зохиогчийн эрхийг Амьдрах Урлаг Сан эзэмшинэ.
Англи хэлнээс орчуулсан Г.Болортуяа
Post a Comment