Шри Шри Рави Шанкар өнөөдөр юу хэлэв? (Угади)
Ангилал:
Шри Шри өнөөдөр юу хэлэв?
'Энэ жил оюун санаагаа хөгжүүлэх зорилго тавиарай'Энэхэгт тэмдэглэж өнгөрүүлдэг. Угади (энэтхэг тооллын шинэ жил) баяраар Шри Шри Рави Шанкарын хэлсэн үг.
Бангалори Олон Улсын Төв, 2009 оны 3 сарын 27 (Баасан), Үд дунд 12:00 цаг: Угадигийн мэнд хүргэе! Шинэ жилийн мэнд хүргэе! Бид 5110 дахь оноо угтаж байна (энэтхэг тооллоор)... Дэлхий хэмээх гариг бүрэлдэн бий болж эхэлснээс хойш 19 тэрбум, 729 сая, 49100 жил өнгөрч байна.
Цаг хугацаа 60 жилээр үелэнэ, жил болгон өөр өөрийн нэртэй. Энэ жил Virodhi (утгачилан орчуулвал тэрслэх гэсэн утгатай) хэмээx жил ирж байна. Ийм цаг үед хүмүүс өөр хоорондоо тэрсэлдэн, тэмцэлдэх нь ихсэx боломжтой.
Antarmukhi, sadamukhi: Та төвдөө байвал аз жаргал үргэлжид байна.
Энэ жил их сайхан жил байх болно. Ямар ч эрин, ямар ч цаг хугацаа, ямар ч таамаг байлаа гэсэн чин бишрэлтэй нэгэнд үргэлж сайн сайхан байдаг, үргэлж хөгжиж, хувьсаж байдаг. Энэ жилийн хувьд илүү өндөр түвшинд хүрэх, ахиж дэвших жил юм шүү.
Юу ч болcон бай болж өрнөж буй бүхий л зүйл сайн сайхны тулд болж байдаг. Ом Нама Шиваяа гэж унш. Бясалгал их чухал шүү. Та бидний 1 хувь нь ч атугай бясалгаж байвал үлдсэн 99 хувьдаа нөлөөлөх боломжтой. Жилийн турш хүн бүр тогтмол бясалгах, сацан хийх хэрэгтэй. Үлдсэн хэсэг маань та бүхний oюун санааны хүчээр өсөн дэвжих болно. Энэ жил оюун санааны хөгжилд хүрэх зорилго тавиарай. Материаллаг зорилгоо хойш тавиж болно.
Бясалга, сацан хий, мэдлэг унш. Энэ бүхнийг хийснээрээ бэрх цаг хугацааг туулж буй бусаддаа бид туслах болно.
Угади тэмдэглэх өдөр амттан болон Neem-ын навч иддэг нь амьдрал бол гашуун, амтлаг хоёрын холимог юм гэдгийг өөрсдөдөө сануулах зан үйл юм.
1 comment
bayrlalaa.. goe medeelluud b.a.. olon saihan medleguudiig gargaj baigaarai.. chamd amjilt husie..
Post a Comment