'Хүлээн авах боломжгүй тэр шүүмжлэлийг буруутгал гэдэг'


Асуулт: Энэтхэг улс хэзээ хэрхэн бүрэн дүүрэн хөгжих вэ?


Шри Шри: Та нар шиг залуус юу бүтээх боломжтойгоо эргэцүүлэн тунгааж эхэлмэгц.


Асуулт: Гүрүжи, хэрэв хэн нэгэн намайг шүүмжлээд тэр нь үнэн зөв байвал, хэвийн. Гэвч үнэн биш бол, тэрхүү шүүмжлэлийг би хэрхэн зохицуулахаа мэдэхгүй тэнцвэрээ алдаад байх юм аа. Зааварчилгаа өгнө үү.


Шри Шри:Хүлээн авах боломжгүй тэр шүүмжлэлийг хүнийг буруутгах, гүтгэх гэдэг. Буруутгалыг хэрхэн зохицуулах вэ? Тэвчээрээр, үүнд агуу их тэвчээр, үнэн үргэлжид ялан дийлнэ, бүх зүйл сайн сайхан болно хэмээх итгэл хэрэгтэй.


Асуулт: Өөрийнхөө материаллаг бус ухаарлын түвшинд ихээхэн өөрчлөлт ажиглаж байгаа, гэтэл эргэн тойрны минь хүмүүст өөрчлөлт гарахгүй юм.


Шри Шри: Өөрийнхөө өөрчлөлтийг ажиглаж байгаа Тань хангалттай сайн хэрэг. Бусад хүн чадахгүй байгаа нь тэд сэтгэлийнхээ хүлээсэнд байгаагаас. Тэвчээртэйгээр өөрийгөө илүү сайн илэрхийл. Олон тохиолдолд бидний үйлдэл бидний мэдрэмжтэй ижил байдаггүй. Гадагш үйлдэл хатуу атлаа дотроо ширүүн бус байсан байж болно. Таны мэдрэмж өөрчлөгдсөн гэвч Таны үйлдэл, илэрхийлэл өөрчлөгдөөгүй. Ихэнхи тохиолдолд ийм зүйл тохиолддог. Тэгвэл Та илэрхийллээ бага зэрэг өөрчлөх хэрэгтэй.


Асуулт: Яавал хүн нөхөрсөг атлаа төвлөрсөн байж байж чадах вэ?


Шри Шри:Найзуудаасаа юу ч хүлээхгүй бол Та төвлөрөлдөө байх болно. Та мэдэх үү, та нөхөрсөг байх үедээ ямар нэг төрлийн хүлээлттэй байдаг, та нөхөрсөг байснаараа таашаал аваад байдаг. Нөхөрсөг байснаараа таашаал авдагаа больчих. Гэхдээ нөхөрсөг бай учир нь энэ бол таны жинхэнэ мөн чанар. Тэгвэл та төвлөрөлдөө байх болно.


Асуулт: Эмэгтэйчүүдийн манлайлал тосгонд


Шри Шри: Хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдийн манлайлал бол ур чадвар. Тэр даруйдаа бүх зүйл өөрчлөгдөхгүй. Аажмаар өөрчлөлт бий болж, та бүхэн зүтгэлээ үргэлжлүүлэх нь чухал.


Асуулт: Оюун санааны ололт амжилтыг үгүйсгэдэг хүмүүст хэрхэн боловсрол олгох вэ?


Шри Шри: Та ганц бие үү эсвэл гэрлэсэн үү? (Танхимд инээд). Ганц бие бол Танд наад асуудал чинь байхгүй шүү дээ (Илүү их инээд).

Танай гэр бүлийн хүн таныг оюун санааны зам мөрд орсны эсрэг байгаа бол, та шууд бус шийдэл олох хэрэгтэй. Ойрхон найзаар нь дамжуулан гэр бүлийн хүнд ойлгуулж болно, найзууд нь хэлэх юм бол, эхнэр/нөхөр тань сонсоно.

Бусад хүмүүст бол, та бүхэн мэдлэг боловсрол үргэлжлүүлэн түгээж хуваалцах хэрэгтэй. Англи хэлээр зүйр цэцэн үг байдаг Хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан гэж. Бидний ярьж буй тохиолдлын хувьд хүмүүс мэдэхгүй байгаа учраас л дорд үзэх/үзэн ядалтыг өөрчилж байдаг мэдлэг дутагдаад байгаа хэрэг. Тиймээс тэдгээр хүмүүст мэдлэг боловсрол олго.

Түүнчлэн Мао-гийн (Марксист Ленинист үзэл суртал) зүүний суртал ухуулга олон хүнийг оюун санааны зам мөрийн эсрэг эргүүлсэн. Балба Улсад ч гэсэн маш олон хүн оюун санааны зам мөрийн эсрэг байдаг. Энэтхэгийн 600 дүүргийн 212-т Амьдрах Урлаг хүрээгүй байгаа. Бид хүрч очуут, хүмүүс ойлгож бүрэн наашаа эргэдэг. Жарханд мужид нэг тохиолдол гарч байсан Маоист үзэлтэй босогчдын зэвсэгт бүлэглэлийн гишүүн манай багш нарыг Сатцаны үеэр довтлохоор ирсэн. Ирээд хүмүүс дуулж, маш их аз жаргалтай байхыг үзээд өөрсдөө бас нэгдсэн. Дараа нь манай багшийг өөрсдийнхөө хүмүүст Сатцан хйиж өгнө үү хэмээн шалсан байдаг.

Буддагийн амьдрал дахь Ангулимаала-гийн түүх бол зөвхөн түүх эсвэл домог биш юм. Энэ бол одоо, энд, өнөөдөр болж байгаа зүйл. Бүх хууль дүрэм, мөнгө үйлчлэхгүй, зөвхөн Хайр л тус болно.


Асуулт: Атман-д үхэл гэж байх уу?


Шри Шри: Телевизор унтраахаар үелзэл долгион нь Танд харагдах уу? Танд харагдахгүй боловч долгион нь тэнд ирж л байгаа. Үүнтэй адилаар амьдрал ямагт байж л байдаг. Жеева атман бол мөнх. Харин харагдах, үл харагдах, үзэгдэх, үл үзэгдэх зэрэг нь өөр асуудал юм.

Асуулт: Хэнийг магтан сайшаахаа хэрхэн шийдэх вэ?


Шри Шри: Тэнэгүүдийг магтах сайн гэвч ухаантай хүмүүст магтуулах хэрэгцээ байдаггүй. Тэрээр ямар ч тохиолдолд хийх зүйлээ хийж ажиллах болно.


Асуулт: Махараштра мужийн парлемент их маргалдан тэмцэлдэх юм аа, Бангладеш, Пакистан гээд л Энэ бүгдийг нь хараад суухаар зүрх уйлах юм. Заримдаа ч түгших юм.


Шри Шри: Энэ бүхнийг харахаар Та зүрхэндээ шаналал мэдэрдэг. Шаналал байж байг. Шаналал байсан цагт Та алхам хйидэг. Тэгэхгүй бол та өөрийн гэрийг шатах хүртэл гар хумхин суудаг.

Махатма Ганди тухайн үед хэрхэн чиглүүлж байсныг ажигла. Энэ аргаар цаашид хэрхэх талаар таны сэтгэлд санаа орж ирнэ. Бүгд бага ч гэсэн золиос гаргах шаардлагатай. Чадах бүхнээ бид хамтдаа хийх болно. Заримдаа түгшинэ, энэ зүгээр. Хааяа л айж байгаа биз дээ, тийм үү? Бясалгал, Пранаяама хий тэгвэл та айдсаасаа ангижирна.


Асуулт: Хүн гэмшил, харууслаасаа хэрхэн ангижрах вэ?


Шри Шри: Та энд ирээд шинэ амьдралд орсон. Тэр хуучин хүн үхсэнэнэ бол шинэ амьдрал, шинэ хүн. Та тэр өөрт байсан хуучин чулуугаа одоо ч гэсэн үүрмээр байгаа юм уу? Эрт цагт нэгэн уламжлал байсан. Гүрү дээр хүн ирэхээр, нэрийг өөрчлөн өгч одоо цоо шинэ амьдралтай болсныг нь сануулдаг байсан.


Асуулт: Төгс иргэн болон төлөвшихийн тулд хүүхэд яах ёстой вэ?


Шри Шри: Нүд чихээ нээлттэй байлгах. Өөрийнхөө мөн чанарыг тань. Мөн чанараа гүнзгийрүүлж, алсын хараагаа өргөжүүлэн тэл (холыг хар).


Асуулт: Хүрээлэн буй орчны асуудал


Шри Шри: Хүрээлэн буй орчин бол үнэхээр ноцтой асуудал юм. Та бүхэн бүгд мод тарих, хөргөгч бага ашиглах, цагаан хоолонд шилжих хэрэгтэй. Та мэдэх үү, эрдэмтэд өнөөдөр хэлж байгаа хэрэв дэлхий даяараа махны хэрэглээг зогсоовол хүлэмжийн хийн нөлөөг шийдвэрлэж чадна. Нэг л мал амьтныг нядалж идэхэд 500 мод тайрсантай тэнцэх хэмжээний метан хий үүсдэг байна. Нэг мал амьтныг тэжээх зардлаар 400 хүнийг тэжээж болдог байна. ЦАГААН ХООЛТОН БОЛ: Эрүүл амьдар, эх дэлхийгээ авар. Ийм л энгийн байгаа.


Асуулт: Би улс төрд хэрхэн орох вэ? Энэ зөвхөн баян эсвэл улс төрийн боловсролтой хүмүүст боломжтой зүйл үү?


Шри Шри: Тийм биш ээ. Хамгийн гол нь хүмүүс. Хүмүүс эхлээд чухал. Чадварлаг нийгмийн ажилтан бол, хүмүүс аяндаа танд шууд санал өгөх болно. Эхлээд та хүмүүсийн дунд орж ажиллах ёстой. Би нэг хүнийг мэднэ тэр тосгонуудын амьжиргааг дээшлүүлэхийн төлөө их ажилласан тэгээд тосгонуудын иргэд түүний төлөө саналаа өгөөд зогсохгүй хүн бүр 10 рупий сонгуулийн ажилд нь хандивласан.


Асуулт: Цөхрөх мэдрэмж нь сул дорой, хүчирхэг шинжийн аль нь юм бол?


Шри Шри: Цөхрөх мэдрэмж нь мэдээж сул доройн шинж гэхдээ тэр цөхрөлөөр танд залбирал үүсч байвал үл мэдэх, үл харагдах, агуу их хүч танд ирдэг. Гэвч өөрийгөө хүчлэн цөхрөлд оруулж залбирна гэж байхгүй. Өөрөө аяндаа бий болдог.



Илэрхийлж болдоггүй нь Хайр.

Үгүйсгэж чаддаггүй нь Гоо үзэсгэлэн.

Зайлсхийх боломжгүй нь Үнэн юм.”

~ Шри Шри Рави Шанкар



© The Art of Living Foundation

Зохиогчийн эрхийг Амьдрах Урлаг Сан эзэмшинэ.



Англи хэлнээс орчуулсан Т.Батзориг