'The Times of India' сонин: 2010 оны 1 сарын 1
Ангилал:
Шри Шри өнөөдөр юу хэлэв?
'The Times of India' сонины 2010 оны 1 сарын 1-ны дугаар.

Шри Шри Рави Шанкар
Жил бүр бид нэгэндээ аз жаргал, эд баялгыг ерөөдөг. Эд баялаг арвижихын билэгдэл нь юу юм бэ? Инээмсэглэл, сэтгэл хангалуун байдал, эрх чөлөө, бусадтай хуваалцах хүсэл, айдасгүй байдал, итгэлтэй байх, та амьдралдаа хэрэгтэй бүхнийгээ авна гэдэгт итгэх итгэл зэрэг нь эд баялгаар элбэг буйн шинж.
Шинэ жилийг чин сэтгэлийн инээмсэглэлээр угтаарай. Хуанлийн хуудсийг эргүүлэхдээ сэтгэлийнхээ хуудсыг бас эргүүлэхээ мартав. Ирээдүйн өдрүүдээ өнгөрсөн явдлуудаар бүү дүүргэ. Өнгөрснөөс сурах зүйлийг нь сурч, орхих зүйлийг орхиод урагшлах хэрэгтэй.
Мэдээж хэрэг та шунал хүсэл, үзэн ядалт, атаа жөтөө зэрэг муу муухай бүхнээс ангид байхыг хүсч буй. Үүний тулд сөрөг сэтгэлийн хөдөлгөөн бүр өнгөрсөнтэй холбоотой байдгыг ойлгох нь чухал. Өнгөрсөн зүйл одоогийн амьдрал чинь сөрөг нөлөө үзүүлэхийг битгий зөвшөөр. Хэрвээ та өнгөрснийг уучилж чадахгүй бол ирээдүй тань зовлонтой байх болно. Энэ ирж буй жилд өмнө нь тийм ч сайнгүй харьцаатай байсан хүнтэйгээ сайн найз нөхөр бололц. Амьдралыг шинээр эхэл.
Шинэ жилдээ хэн бүхэнд амар амгалан, элбэг дэлбэг байхыг ерөө. Өөрийн биеийг огоорон бусдад тусла. Сайн, сайхан амьдралаар амьдар. Нэн тэргүүнд та хүчирхийллэлийн эсрэг зогсох хэрэгтэй, аливаа нийгмийн болоод гэр бүлийн хүчирхийлэлээс ангид байхын төлөө зорих хэрэгтэй. Сайн үйл хийх санаачлагыг гаргаж, хэрэгтэй нэгэнд туслаж, зовж буй нэгэнд нь гэрэл гэгээг бэлэглээрэй.
Бусдад та хэрэг болж байгаа цагт буян барагдана гэж хэзээ ч үгүй. Сайн санааг агуулсан үйл хөдлөл, үйлдэл бүхэн тань эргээд танд ирнэ. Өнөөдөр та бүх дэлхийг өөрийн гэр бүлдээ багтаагаарай. Оюундаа багтааж, сэтгэлдээ мэдэр, хүн бүр танай гэр бүлийн нэг гишүүн. Хариуцлагыг хүлээ. Ингэж чадвал зовлон үгүй болно.
Оюун санааны амьдрал нь нэг нэгэндээ хамаатай байх, хариуцлагатай байх, аливаад сэтгэл хангалуун байх, эх дэлхий болоод аливаа амийг энэрэх, хайрлах чадварыг танд өгнө. Мухраар бус ялгаж, салган жинхэнэ оюун санааны замаар замнах нь нийгмийн гарал, ялгавар үзэл, шашин шүтлэг, итгэл бишрэл, улс орон гэхчилэн жижиг хязгааруудыг эвдэж хаа сайгүй амьдрал байгааг илүү өргөн хүрээгээр харахад тусалдаг.
Нүдээ нээгээд хар л даа, танд хичнээн их зүйл өгснийг. Байхгүйгээ биш байгаа юмаа анзаарч хар. Хичнээн их талархах сэтгэл өвөрлөнө, төчнөөн ихийг та хүлээн авна. Үүний эсрэгээр хэдий чинээ их гомдоллоно, төдий чинээ гачигдана. Үүнийг Есүс Христ 'Байгаагаа бусадтай хуваалцахгүй бол Бурхан өгснөө ч эргүүлэн авна' гэж хэлсэн байдаг.
Талархах сэтгэлээр чадмагхан яваа нэгэнд тусал. Өөрийгөө огоорон туслах үед та сэтгэл хангалуун амгаланг мэдэрнэ. Өөрийн тань бэрхшээл зовлон тийм ч том зүйл биш гэдгийг ойлгоно. Сэтгэлээр унах, сэтгэлийн дарамт өвчиний хамгийн гол шалтгаан нь цаг үргэлж 'Би яах вэ?' гэж хувиа бодохоос эхлэлтэй байдаг. Энэ бол эд баялаг элбэг бишийн шинж.
Дүүлэн нисэх шувуу шиг эрх чөлөөтэй бай. Даль жигүүрээ дэлгээд нисэж сур. Энэ бол зөвхөн та өөрөө л хичээж байх сурах зүйлсийн нэг. Хэрвээ та хүлээстэй байна гэж бодож байгаа бол хүлээстэй чигээрээ л үлдэнэ. Өөрийгөө чөлөөл. Хэзээ та эрх чөлөөг мэдрэх вэ? Нас эцэслэж нөгөө ертөнцөд очоод уу? Яг одоо эрх чөлөөтэй бай. Яг одоо суугаад өөртөө итгэх итгэлийг, сэтгэл хангалууныг мэдэр. Бясалгал, сацан хийхэд цаг гарга. Бясалгал зөвхөн сэтгэлийг амраагаад зогсохгүй, аливаа бэрхшээлийг даван туулах дотоод хүчийг өгдөг.
Сэтгэл тайван амгалан байх үед оюун ухаан хурц байна. Харин сэтгэл нэр төр, шунал хүсэлд автагдах үед оюун ухаан хурц сэргэг байдалаа алддаг. Оюун ухаан, ажиглах чадвар удаан, хурц биш бол амьдралыг бүрэн дүүрэн амьдарч чадахгүй. Шинэ санаа гаргах нь багасаж, сэтгэхүй алдагдаж, өдрөөр өдөр таны чадварууд буурдаг. Үүнийг ойлгон ухаарч өөрийн хязгаарлагдмал хүрээнээс тэлж гарах нь амьдралын чинь маш олон бэрхшээлийг шийдвэрлэнэ. Амгалан тайван, төвлөрсөн үед үргэлж аз жаргалтай байдаг. Амгалан тайван байх үед авьяас чадварууд ч нэмэгдэнэ. Зөн билэг, үзэсгэлэн гоо, амар амгалан танд ирж хайр болоод эд баялаг ундран арвижна.
Source from 'The Times of India'

Post a Comment